СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Хурц нарын бусдад эрүү шүүлт тулгасан гэмт хэргийг анхан шатны шүүх рүү буцаалаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарт холбогдох хэргийг хоёр өдрийн турш хянан хэлэлцээд анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Нийслэлийн Прокурорын газраас Б.Хурц, О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарыг Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт эрүү шүүлт тулгасан хэмээн буруутган, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Ж.Мөнхгалд 3 жилийн хорих ял, С.Баярт 3 жилийн хорих ял, Б.Хурцад 3 жилийн хорих ял, Э.Өлзийбаярт 1 жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад 3 жилийн хорих ял, О.Бямбажавд 2 жилийн хорих ял, Ү.Отгонбаярт 2 жилийн хорих ялыг тус тус оноож байв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн иргэниргэн
4 жилийн өмнө
103.212.117.29

Сх тохуурхаж бх шив дее !!! Ард түмнээр .. Энэ хууль , шүүхийхэн чинь ямар хүмүүс ажиллаад бдг юм бэ ??? Эсвээс дээд яам , тамгын газраасаа чиглэл , команд өгөөд бн уу?? Багашаархан доромжилж , бидний хилэнг хөдөлгөв дөө. Цусаар ч унтрааж чадахгүйд хүрнэ шүү !!! Хувхай лаларын шүүгчид ээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.