СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой зориулалтын найман ширхэг автобус байдаг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

“Бид Хэрэглэгч” хэлэлцүүлгийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар. Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэг Төрийн ордны их танхимд болов.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ. Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Зам тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ерөнхий газрын төлөөлөл оролцлоо.

Шадар сайд хэлсэн үгэндээ Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний нийгмийн бүхий л харилцаанд бусдын адил оролцох эрхийг хамгаалах, хүртээмжтэй, аюулгүй орчин, нийгмийн үйлчилгээг бий болгоход төр, олон нийт, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэл онцгой ач холбогдолтойг онцолсон юм.

Монгол Улсад 106,363 тусгай хэрэгцээт иргэн байгаа бөгөөд энэ нь нийт хүн амын 3.3 хувийг эзэлж байна. Тусгай хэрэгцээт иргэдийн 22.5 хувь нь буюу 23,932 тэргэнцэртэй иргэн байна.

.

Тэргэнцэртэй иргэдэд өдөр тутам тулгардаг асуудал бол тэдний зорчих эрх. Тэр дундаа нийтийн тээвэр, зам хамгийн тулгамдсан асуудлын нэг байдаг гэдгийг тэргэнцэртэй иргэдийн төлөөлөл хэлдэг. Иймдээ ч тэд хамтран өөрсдийн зорчих эрхийнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэж байгаа нь энэ юм.

"Хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй иргэдэд зориулсан найман ширхэг автобус байдаг нь хотын төвөөр явдаг чиглэл. Иймд энэ удаагийн хэлэлцүүлэгээр нийтийн тээврийн асуудлыг тодорхой хэмжээнд сайжруулахаар ярилцаж байна. Албан байгууллагууд налуу замыг нэг бол стандартын дагуу маш сайн хийдэг эсвэл стандартын шаардлага хангадагүй" хэмээн дурдсан юм. 

Энэ үеэр Шадар сайд холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг даалгавар өгч, асуудалд анхаарч ажиллахыг чиглэл болголоо. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.