АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 1 сарын өмнө

LIVE: Ж.Сүхбаатар: Голомт банкны төлөөллийг УДШ-ийн шүүгч болгохоор оруулж ирсэн нь буруу

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
1 сарын өмнө

УДШ-ийн шүүгчийг томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Голомт банкинд 10 жил ажилласан хүнийг УДШ-ийн шүүгч болгохоор оруулж ирснийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Энэ талаараа тэрбээр нэмэлт тайлбар хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг УДШ хэлэлцэх үед бүрэлдэхүүнд багтсан нэг шүүгч нь Худалдаа хөгжлийн банктай холбоотой хүн байсан гэдэг асуудал ч бас өмнө гарсан. Яг үүнтэй давхцаад . Миний хувьд олон түмнийхээ өмнөөс хардах эрхтэй хүн.

Сая АНУ-ын Дээд шүүхийн шүүгчийг томилохдоо яаж хэлэлцэж байгааг харсан биз дээ. Яг тэрэн шиг хэлэлцэхгүйгээр банкуудын төлөөллийг нэг бүрчлэн хэлэлцэх боломжгүйгээр багцлаад оруулаад ирж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Иргэд бас тэр хүний намтар түүх, сайн мууг нь мэдэх эрхтэй биз дээ.

Би тэр хүнээс та жилд хэчнээн хэрэг дээр өмгөөлөл үзүүлдэг вэ гэж асуухад 40-өөд хэрэг дээр гэж хариулна лээ. Үүнээс үзвэл 10 жилийн турш өчнөөн зуун хэрэг дээр оролцох ёстой биз дээ. Тэр тоолондоо УДШ-тэй харилцдаг байсан байх.

Тэр хүн өмгөөлөгч хийхийн хажуугаар Голомт банкинд гэрээгээр ажилладаг байсан гэж бас тайлбарлана билээ. Яагаад яг одоо шүүгчээр ажиллаж байгаа 523 шүүгч дундаас биш, бусад аж ахуйн нэгжүүдийн дундаас биш Голомтын төлөөллийг оруулж ирж байгаа юм. Ийм асуудал дээр нялцганаад шалчигнаад байх зүйл байхгүй. Олон түмнийг төлөөлж байгаагийн хувьд дуу хоолойгоо хүргэх ёстой.

Н.Цогт шүүгч шиг олон түмэнд ажил хэргээрээ танигдсан хүмүүсийг томилуулахаар оруулаад ирвэл хамаа алга. Сая АНУ УДШ-ийн шүүгчээ томилохдоо “Та 10 жилд байхдаа бэлгийн дарамт үзүүлсэн хандлага гаргаж байсан? Абортын асуудлыг хэлэлцэхдээ тийм байр суурь хандлага гаргасан?” гэхчилэн асууж байгаа биз дээ. Тэрэн шиг хүн нэг бүрээр нь ул суурьтай хэлэлцэж шийдвэрлэх ёстой гэдэг байр сууриа илэрхийлсэн.


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.