СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Оюутолгойн ТУЗ-д УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг өөрийн хүнээ томилуулсан уу?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Оюутолгой компанийн ТУЗ-д монгол талыг төлөөлөх хоёр гишүүнийг шинээр томилсон. Ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийг ТУЗ-ийн гишүүн хэвээр үлдээсэн юм.

Гэвч Оюутолгой компанийн .  

Тухайлбал, Оюутолгой компанийн ТУЗ-д шинээр томилогдсон хоёр хүний нэг болох З.ГанОчир  “Аспайр майнинг” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан аж. Австралийн хөрөнгө оруулалттай “Аспайр майнинг” компанийн 40 гаруй хувийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг эзэмшдэг бөгөөд З.Ган-Очирын хувьд “Аспайр майнинг” компанийн хамаарал бүхий хэд хэдэн охин компанийн захирал, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байдаг юм.

Эндээс үндэслэн УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг Оюутолгойн ТУЗ-д өөрийн хүнээ орууллаа гэх хардлага үүсээд байна. “Аспайр майнинг” компани Монгол Улсад 10 гаруй нүүрсний лиценз эзэмшдэг бөгөөд тэр дундаа Хөвсгөл аймагт “Овоотын орд”-д лиценз эзэмшиж, нүүрс зөөх төмөр зам барих гэж байгаа нь нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

yaadag lalar be
4 жилийн өмнө
202.126.90.145

iim l lalruudiig songoson bn shdee, gichii gej

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.