СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-10-29

Ц.Уртнасан: Дүүжин тээврийн асуудлыг Сангийн яамнаас асуу

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин тээврийг нэвтрүүлэх төслийн данснаас хоёр удаагийн гүйлгээгээр 22,238,927,136 (22 тэрбум 238 сая) төгрөгийг Франц Улсын “Пома групп”, “Эжис рэйл” ХХК руу “Захиалагчаас гүйцэтгэгчид шилжүүлсэн урьдчилгаа” гэх нэртэйгээр шилжүүлсэн баримт олон нийтэд ил боллоо.

Нийслэлийн дарга С.Амарсайхан энэ оны нэгдүгээр сард “Агаарын дүүжин тээвэр” төслийг хэрэгжүүлнэ. Баянхошууны уулзвараас Ханын материал, III, IV хорооллын эцэс хүртэл чиглэлд 16 минутын зайтай, цагт 3000 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай агаарын дүүжин зам буюу "Cable car" барина” хэмээн хэлж байсан юм.

Улмаар уг ажлаа хэрэгжүүлэх зорилгоор 22.2 тэрбум төгрөгийг 2020 оны наймдугаар сарын 31-нд Францын хоёр компани руу шилжүүлсэн нь тодорхой боллоо. Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин тээврийг нэвтрүүлэх төслийн захирал Ц.Уртнасантай утсаар холбогдож “Дүүжин тээвэр”-ийн бүтээн байгуулалтын ажил хэзээ эхлэхийг тодруулах гэсэн боловч тэрбээр .

Дүүжин тээврийг БНФУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа учраас хөрөнгө оруулагч тал гүйцэтгэх компаниа санал болгож, төслийг хэрэгжүүлэх гэж байгаа аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
103.26.195.120

Бүх юмыг битгий хардаж харлуулж бай. Ийм байхлаар наад улс орон чин яаж хөгжхийн

Ганбуш Ган-Од
3 жилийн өмнө
103.9.88.70

#ДҮҮЖИНТЭЭВЭР төсөлд 22,238,927,136 /22 тэрбум 238 сая 927 мянга 136/ ₮г 2 компанид #урьдчилгаа төлбөр гэж шилжүүлжээ. Пома групп - 16,172,551,800 ₮ Эжис рэйл ХХК - 6,066,375,336 ₮ тус тус өгчээ. Эхэлсэн ажил байгаа юу? Эсвэл ингээд идэгдээд замхраад дуусах уу? Сонгуулиа гэж?!? Үр дүн где?!?

Иргэн
3 жилийн өмнө
64.119.17.190

Хүрэлсүхийн цэрэг Амарсайхан гэгч хүн Зуны 3 сартай энэ улсын утаа шороонд даргадсан Нийслэлд өөрийнхээрээ зүтгэж гүрийсээр байгаад 5 тэрбумаар усан ориглуур барьсан. Одоо бас дахиад зун л ажилладаг дүүжин хийлээ юу? Энэ удаа хэдэн тэрбумаа????

Зочин
3 жилийн өмнө
103.26.193.105

Дэлхийн аль ч улсад хэрэгжээгүй төсөл, завхөн манайд яахаараа Хэрэгжих болчуу?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.