Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уранхайрхан багийн “Нарийны гүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 45 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 40 км-т/ 2 автомашин мөргөлдөж 1 хүн автомашины эд ангид энэ сарын 28-нд хавчуулагдан нас баржээ.
Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан “Соната-7” загварын суудлын автомашин, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын төвөөс Баянхонгор аймгийн төвийн чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан “Портер” загварын бага оврын ачааны автомашинтай мөргөлдөж Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат иргэн Б /35 настай, эмэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Задгай”-д суудлын автомашин автозамын хамгаалалтын бетон хашлага мөргөж 1 хүн төмөр эд ангид хавчуулагджээ. Налайх дүүргээс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Раум” загварын суудлын автомашин автозамын хамгаалалтын хашлага мөргөж жолооч Сүхбаатар дүүргийн иргэн М/29 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.