“Гэрэг” сэтгүүлийн сэтгүүлч Б.Энхцэцэгийн “Гунихын урьтал, баярлахын шалтгаан” нэртэй хөрөг нийтлэл олон хүний сэтгэлд баяр бахдал, гуниг харуусал төрүүлэв.
Хоёрдугаар зууны сүүл, ерээд оны эхэн үед “Сүүн далай ээж”, “Зүрхний уяа”, “Насны намар”, “Зүүдэн бороо” зэрэг улс орон даяар шуугиан тарьсан хит дуунуудыг бичиж, авьяас билиг нь шагшигдаж явсан Б.Магсаржав гэх уран бүтээлчийн мандан бадарсан, уруудан доройтсон, тэгээд эргэн босож буй ээдрээтэй амьдралыг уншсан хүмүүс Б.Магсаржав гэгч хүнийг Монголын төр соёрхож чадсан эсэхийг нэгнээсээ асууж сураглах болов.
Ард түмний дунд ардын шиг түгэн тархсан “Ээжийн чанасан цай”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Монгол омогшил”, “Сүслэн хайрлаж яваарай” зэрэг 500 гаруй уран бүтээлийг туурвисан энэ агуу уран бүтээлчид МУГЖ гэх эрхэм хүндтэй цолыг олгуулахаар УИХ-ын гишүүн С.Жавхлан дөрвөн удаа тодорхойлоод олгуулж чадаагүй байна.
СТА Б.Магсаржав өөрийнхөө уран бүтээлийн тайлан тоглолтыг 2012 онд ганцхан удаа хийх үед нь МУГЖ С.Жавхлан “Энэ одон надад биш Б.Магсаржавт олгогдох ёстой байсан” хэмээн энгэрт нь зүүж өгсөн нь тухайн үедээ ихээхэн дуулианыг дагуулж байжээ.
<iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/VaioCXCzbQs" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ цаг үед шагнал гэдэг чинь мөнгөөр олж авахаас биш ,хийсэн бүтээсэн нь хүмүүст нь олдохгүй шүү дээ Төрийн шагнал төөрсөн
Энэ хүний зохиосон дуунуудыг үе үеийн дуучид бүгд л дуулж олонд танигдаж байгаа шүү дээ , тийм болохоор энэ хүнд өгөх ёстой шагналыг нь өгөх л хэрэгтэй
Энн мундаг хүн байтугай захын бацаан шагнал аваад л бдаг биз дэ
bi bol zvgeer l urlag duu hugjimig mederdeg sonirhodog l hvn magsarjaw bol aguu uran dvteelch mini shvteen bi ulaan fen ni im hvnd gawiyat ugduggvi murtluu 80 heden ond baiguullagin konstertond 2.guraw orson hvnd l s t a uguud bga yumdaa ! ? ...
Үнэхээр аугаа сайхан уран бүтээлч шүү Төр засаг хийсэн бүтээсэн хүнээ Урамшуулж Гавьяатай хүнд гавьчаг нь өгөх л хэрэгтэйшдээ Нэг л өдөр буцаад явчихна даа Мөнгөөр хүнийг хэмжихээ болимоор юмдаа
Хошин шогийнхоноос дор уу?.Арай л үгүй болов уу.
Ийм олон жил уран бүтээл хийсэн ийм сайхан уран бүтээлчээ гавьяат битгий хэл ардын жүжигчин авсан ч ямар ч хөгжмын зохиолчоос дээгүүр чадалтай хүн байна жавхландаабаяр хүргэе ёстой жинхэнэ шудрага хүн юм байна хоёр уран бүтээлчдээ улам их амжилт хүсье
шагнал нүдээ олохгүй юмаа, гэтэл энэ хүний дууг дуулсан дуучид бүгд гавьяат болсон....
Maga mini Gavyatiig bitgii guii.Ta are tumnii gavjat.
Одоо гуйгаад яадын гуядаад авчих байсын. Тэртэй тэргүй ард түмэн домог болсон дуунуудыг хэдэн 100 жилээр хоногшиж үлдэнээ
Энэ хүний авьяас хөдөлмөрийг аль эрт үнэлэх байсын үе үеийн төрд гарсан өөдгүй новшнууд одоо гуйгаад яадын гуядаад авах хүн хийсэн юмтай хүн шүү домог болсон дуунууд нь хэдэн 10 жилээр ард түмэний дунд дуулагдсаар бх болноо
хийсэн нь биш хийгээгүй нь.авдаг мөнгөтэй намтайд нь олддог цаг одоо ч түшмэл нь боол.болж боол нь.түшмэл болдог цөвүүн цаг
Urlagt nvdee uhaad uguhuus ch butsahgvi boltloo durlaj ezemshsen mergejildee vnench ene mundag hvnd uguh yosti gawiya shagnaliig n uguh l heregtei bgaa yum daa 3 duu duulsan bolood l gawiya shagnal awsan hvmvvsiig bodwol hiisen bvteesen uran bvteel ihtei l hvndee ...
Одооч шШАГНАЛ ӨХДӨӨ БАЯЖСАН ЛУЙВАРЧИНД НЭГ ӨГНӨ ӨНГӨ ХАРЖ НЭГ ӨГНӨ НААД ХҮНД ЧИНЬ МӨНГӨ БАЙХГҮЙ БАЯЖААГҮЙ УЧИРААС ӨХГҮЙ БАЙГААН