УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг сэтгүүлчдийн асуултад хариулж байна. Түүний хувьд шинэ парламентад орсноосоо хойш хэвлэл, мэдээлэлд ярилцлага өгөөгүй юм. Мэдээллийг төрийн ордноос шууд дамжуулан хүргэв.
-Та АН-ын гишүүнчлэлээ сэргээх үү?
-Намайг АН-аас гарсан гэх буруу ойлголт яваад байна. Би гараагүй. 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө намайг нэр дэвшүүлэхгүй гэх шийдвэр гаргасан. Улмаар намаас хассан байсан. Гэхдээ үүнийгээ одоо залруулах байх гэж итгэж байна.
-Та Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарыг шударга бусын хонгилыг нураах тал дээр хэр сайн ажиллаж байна гэж үзэж байна. Та хамтарч ажиллаж байна уу?
-Би шударга бусын хонгилыг нураахын төлөө нам харгалзахгүй хамтарч ажиллана. Шүүхийн тухай хууль дээр хамтарч ажиллаж байна. Би Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан үед манан будан ихтэй байсан. Одоо бага зэрэг сарниж байна.
-Шүүхийн тухай хуульд ямар өөрчлөлт орох ёстой гэж харж байна. Шүүхийн цогцолбор барихаар тусгасан байсан. Байшин бариад өөрчлөгдөх юм уу?
-Х.Тэмүүжин сайдын үед 4.9 тэрбумаар суурийг нь тавиад орхисон. 2013 оноос хойш гацаж байна. Бид шударга шүүхээр шүүлгэж байгаа гэх итгэл үнэмшил бүрдүүлж, аюулгүй байдлыг бүрдүүлэх гэж барих гэж байгаа юм.
-Та намын нөхдийнхөө талаар юу хэлэх вэ. Сангийн сайд асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат гэх мэт...
-Хонгил харьцангуй арилж буй. Гэхдээ хонгил бүрэн нурсан гэж бодохгүй байна. Хонгилд цөөн хүн орсон нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, нэг нь би.
-Та намын байраа зарсан юм уу?
-Би намын байр зараагүй юм. С.Эрдэнээ намайг холбож ярьдаг юм. Уг нь Ц.Оюундарь намын ЕНБД байхдаа зарсан. Манай нам байртай шүү дээ. Төв шуудангийн урд талд байдаг. Тэр жижиг байранд байхдаа бид ялалт байгуулж байсан юм.
-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг танд хандаж хатуу үгтэй захиа бичсэн. Таныг намаасаа, намын нөхдөөсөө урвасан гэх мэтээр?
-Ч.Сайханбилэг захидал бичиж суухаар хүрээд ирэх хэрэгтэй л дээ. Би эх орноосоо урвадаггүй л дээ. Би эх орноо худалдахгүй. Намайг энэ байр суурин дээрээ байхад зарим нь ирж л байдаг, буцаж л байдаг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гарчигнаасаа эхлээд бүр нэг зориудаар хүнийг гүтгэх санаархалтай мэдээ тавих юм. Алтанхуяг өөрөө нүүрс яаж хулгайлж, хэдэн хүн хэлмэгдүүлснээ сайн ярих хэрэгтэйшд. Юм хийснийг арагш татаж, атаархалдаа тачаадаж явдаг энэ муухай занг яана даа монголчууд минь. Хувийн бизнес хийж төрийн хийж чадаагүй ашиг хийж, орлого олж, хулгайг нь багасгаж болдоггүй юм бол Тамын тогоондоо нийтээрээ живээд нийтээрээ социализмын үеийн ядуу тарчиг, үзэл суртлаар хүмүүжсэн харанхуй нийгэмдээ буцаж очицгооё, амар зүгээр.
“Хулгайч” хулгайчийг байраарай гэв үү? Нүүрс яаж хулгайлснаа, Туул голын тэхий дунд газар яаж луйвраар авснаа, Чацаргана хөтөлбөрийг яаж хувьдаа завшснаа, 750 сая төгрөг яаж хүүгүй авч 7 жилийн турш идсэнээ ярьсан бол Алтанхуягт итгэх байлаа. Өөрөө улаан луйварчин хулгайч байж шударга дүр эсгэх ямар бөөлжис хүрмээр юм бэ, Ичээч алиалагч аа!
tsagaan guai ta odoo bolio
Өөрийн бүтээсэн Алтангудаснаасаа шидэгдчээд уйлаад яахав дэ. Баттулгын хатавчинд хавчуулагдаж амь дүйж бж
Энэ нээрээ ичих булчирхайгаа гээхээс цаагуур болчихсон амьтан байнашд. Хар хор, өс хонзон, шуналдаа идэгдээд үхэхнээ. Бүгдийг төр дээрэмдэж авдаг гэнэ. хахаха
Hey, ta Achit Ikht uildveriig ashiglaltand oruulj neelt hiij baihad bayar hurgej baisan baihaa, hahaha, Ehneree solison baiha, namaasaa hoogdson baihaa tee, Nuur n odoo mash zuzaan bagtai baijiij l ingej yaridag baih daa
Энэ дандаа авгай шиг хов ярьж явдаг юм Цагааны бизнест шунаж явдаг гэсэн энэ амьтныг юу бодож сонгодог бна да ээж