Нийслэл хот үүсч байгуулагдсаны 381 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд НЗДТГ, Нийслэлийн Спортын хороо, Монголын дугуйн холбоо хамтран “Дугуйн өдөр”-ийн үйл ажиллагааг энэ сарын 31-ний өдөр дугуйн парад, тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.
Дугуйн парадыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалганаас гараанд гаргаж “Дүнжингарав худалдааны төвийн урд зам - Улиастай гүүрний дугуйн шинэ зам - Маршалын гүүрний уулзвар – Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” гэсэн чиглэлээр зохион байгуулна.
Дугуйн параданд 16 нас хүрсэн ба түүнээс дээшхи бүх насны дугуй унах чадвартай, бусад дугуйчдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр оролцож чадах эрэгтэй, эмэгтэй залуучууд, насанд хүрэгчид оролцоно.
Оролцогч нь моторт болон зайгаар ажилладаг дугуйгаар оролцож болохгүй бөгөөд бусад төрлийн дугуйгаар оролцож болно. Мөн дугуйн тормос, бусад эд ангиуд нь бүрэн ажиллагаатай байх шаардлагатай бөгөөд шаардлага хангаагүй дугуйтай оролцогчийг гараанд гаргахгүй ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.