Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Н.Учрал нарын таван гишүүн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Гишүүдийн олонхи дэмжээгүй учраас хуулийн төслийг буцаасан.
Тэтгэврийн шинэчлэл хийснээр:
Бид цалингаасаа 24 хувийг НДШ-т төлдгөөс 17 хувийг нь тэтгэврийн санд тогтмол төлдөг. 17 хувиас 8.5 хувийг нь ажилчин өөрөө, үлдсэн 8.5 хувийг нь ажил олгогч төлдөг. Тэгвэл Хувийн тэтгэврийн сангийн тухай хууль батлагдсанаар өмнө нь төлдөг байсан 17 хувиасаа дөрвөн хувийг хувийн тэтгэврийн санд төлөх сонголт хийх эрхзүйн орчин бий болох ажээ.
Дунджаар 800,000 төгрөгийн цалинтай хүн бол сар болгон төлдөг 17 хувиасаа дөрвөн хувийг хувийн тэтгэврийн санд сонголт хийн байршуулснаар, түүнд хуримтлал үүсч, хүүгээс хүү тооцон, 30 жилийн дараа гэхэд 76 сая төгрөгийн хуримтлалтай болох юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулж Засгийн газрын бодлоготой уялдуулж оруулж ирж хэлэлцэе гэсэн байр суурийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг илэрхийлсэн. Тэрбээр Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэж байгаа зүйл байхгүй. Зарчмын хэд хэдэн асуудал байгаа. Нийгмийн даатгалд төлж байгаа шимтгэлээс дөрвөн хувийг хувийн тэтгэврийн санд төвлөрүүлэх талаар тусгасан байсан. Үүнийг иж бүрнээр хийх хэрэгтэй. Цаашлаад тогтолцооны асуудлыг шийдэх. Нэмэлт даатгалын хэлбэрээр явах уу, албан журмын хуримтлалын сан хэлбэртэй байх юм уу гэдгийг шийдэх хэрэгтэй. Яамны зүгээс нэмэлт даатгалын хэлбэрээр байх ёстой гэж үзэж байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
30.жилийн дараа 4% ид шидийн нь үзэх юм бна.... Энэ нь улсын бодлого юм гэж ойлгоё.... Одоо эр нь жар. (60) хүрэлгүй өнгөрчихдөг эсвэл дөнгөж аваад л өнгөрчихдөг удаалгүй л өнгөрчихдөг тэгээд бэлэвсэн эмчүүд нь олон бгааг л нуугаад үрэгдсэн хүнийх нь мөнгийг л үлдсэн өөр хүнд өгөөд л яваа юмаа да... Тэнэг хүмүүс хуурч бгаа гэж л төрийн нууц мэтээр битгий хуурраарай Хувийн даатгалд эхнээсээ хулхи дуулж байснаас эр эм 55 настайдаа тэтгэвэр тогтоох хууль оруул
Тэтгэврийг нэмж 500 мянга болгоочээ та 350 мянгаао сардаа хүрэх үү та дэмжээгүй гээ биздээ дараачийн сонгуульд дэшүүлэхгүй шүү настангууд таныг настангуудын дмжлэгээр та их хурлын гишүүн болоо биздээ
Тэтгэврийг нэмж 500 мянга болгоочээ та 350 мянгаао сардаа хүрэх үү та дэмжээгүй гээ биздээ дараачийн сонгуульд дэшүүлэхгүй шүү настангууд таныг настангуудын дмжлэгээр та их хурлын гишүүн болоо биздээ
500 мянга болгох хэрэгтэй амлалтаа биелүүл та таныг дэмжээгүй гэхээр өндөр настангууд их дургүйцэж бна шүү хөөрхийнаастангууд нэмэх сургаар хичнээн их баярлаж байваа нэмээгүй дэмжээгүй гэхээр ман.ыг дахин сонгохгүй ан.ыг сонгодог байж гэж ам амандаа ярьцгааж бна хөөрхий эд нар пес орж чадах биш хүний амнаас л сонсож сууна да
ЧИНЗОРИГ ЦАЙЦАН ГАР ШҮҮ