СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Я.Эрдэнэсайхан: Зээлийн эргэн төлөлтөө өрөндөө төлж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

2021 оны төсөвт ЖДҮГ-т шинээр ямар ч мөнгө төсөвлөөгүй. Санд төвлөрөх ёстой 500 гаруй тэрбумаасаа зээлээ олгох ёстой гэж Сангийн сайд мэдэгдсэн юм. Гэвч ЖДҮГ-т одоогоор дөнгөж 18 орчим тэрбум төгрөг төвлөрсөн бөгөөд Засгийн газарт төлөх 44 тэрбумын өрөө төлбөл ямар ч зээл гаргах боломжгүй нөхцөлд хүрээд байгаа ажээ. Энэ талаар ЖДҮГ-ийн дарга Я.Эрдэнэсайханаас тодрууллаа.

Тэрбээр “ЖДҮГ нь 2020 оны наймдугаар сарын 12-ны Засгийн газрын хуралдаанаар байгуулагдсан. Хоёр сарын хугацаанд өр төлбөрийг барагдуулах талаар хуулийн байгууллага, зээлдэгч нарт нэлээдгүй хандаж ажиллаа. Цаашлаад прокурорын байгууллагатай хамтран ажиллах талаар бичиг өгсөн. Прокурорын байгууллагад 40-50 зээлдэгчтэй холбоотой мэдээлэл өгсөн байгаа. . Хөгжлийн банкны 200 гаруй тэрбум төгрөгийг хүүтэй нь төлчихсөн. Засгийн газрын бонд дээр 44 тэрбум төгрөг дутуу байгаа. Эндээс 41 тэрбум төгрөгийг ирэх онд төвлөрүүлнэ.

Ямартай ч авсан мөнгөө буцаагаад өгөөд явж байгаа. Таван жилийн хугацаанд сан дээр 270 орчим төгрөгийг төвлөрүүлэх ёстой. .

Зээл хүссэн хэчнээн аж ахуйн нэгж байгаа вэ?

-. 2021 оны улсын төсөвт 100 тэрбум төгрөг төсөвлөх юм бол Засгийн газрын 44 тэрбум төгрөгийн зээлээ дарж, үлдсэн мөнгийг аж ахуйн нэгжүүддээ зээл олгохоор саналаа явуулсан. Засгаас УИХ-д яаж шийдэгдсэн нь мэдэхгүй байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.