Зам тээврийн салбарын 12 үйлчилгээг E-Mongolia цахим нэгдсэн системд нэвтрүүлжээ. Үүн дотор лавлагаа болон олон шатлалт үйлчилгээнүүд багтжээ.
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д зам тээврийн салбарын долоон үйлчилгээг буюу гурван төрлийн лавлагаа, дөрвөн төрлийн олон шатлалт үйлчилгээ орсон талаар Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ дурдсан юм.
Тухайлбал,
-Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа,
-Оношилгоо, техникийн хяналтын үзлэгийн лавлагаа,
-Авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах,
-Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олгох хүсэлт хүлээн авах,
-Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ солих хүсэлт хүлээн авах,
-Мэргэшсэн жолоочийн үнэмлэх нөхөн олгох хүсэлт хүлээн авах зэргийг цахимаар авах боломжтой болжээ.
Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ: Зам тээврийн салбарын 90 гаруй үйлчилгээг цахимжуулах шаардлагатай байгаа. Өнөөдрийн байдлаар 50 хувь нь цахимжсан. Цахим шилжилтийн хүрээнд Тээврийн ухаалаг систем хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хөтөлбөр дотор 14 дэд систем хэрэгжүүлнэ. Энэ нь хүмүүст хүртээмжтэй зайнаас үйчилгээ авах боломжийг олгоно. Төрийн байгууллагууд өөрсдийн дотоодын системийг бүрдүүлдэг. Энэ хүрээнд Зам тээврийн яам apple системийг бүрдүүлнэ.
Е-Монголиа цахим систем энэ сарын 1-нд нээгдсэнээс хойш 61 мянга гаруй иргэн гар утсан дээрээ татаж, 166.5 хүн хандаж, 138.9 мянган хүн үйлчилгээ авчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.