Нийслэлийн 381 жилийн ойг тохиолдуулан тэргүүний өрх, гэр бүлийг шалгаруулсан. Энэ жил есөн өрхийг тэргүүний өрхөөр нэрлэсэн бөгөөд тэдгээрнийн нэг болох БЗД-ийн 20-р хороо буюу Гачуурт тосгоны иргэн С.Баясах гэргий М.Навчмаа нарын гэр бүлд зочиллоо.
Тэд мод, ургамал тариалалт, мал аж ахуй эрхэлдэг, бусад иргэдэд зааж зөвлөж өгдөг юм байна. Тэтгэвэртээ гарсны дараа өөрсдийн сонирхлоор, үр хүүхдүүд өөрсдийнхөө хэрэгцээнд зориулж эхлүүлсэн аж ахуй нь одоо өрхийн бизнес болж өргөжиж байна.
3000 гаруй мод, долоон төрлийн жимсний мод, найман үхэртэй, хүнсний бүх төрлийн ногоо тариалдаг. Цагаан идээгээ өөрсдөө боловсруулж охин, хүүгийнх нийлсэн гурван өрхийн хүнсний хэрэгцээгээ хангадаг.
Хамгийн олон тэргүүний өрх шалгарсан дүүрэг бол БЗД юм. Тэр тусмаа 20-р хороо буюу Гачуурт тосгонд маш олон үлгэр жишээ иргэд гэр бүлүүд аж төрдөг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.