Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас аймгуудийн төсвийн орлого шударга хуваарилагдсан эсэхийг тодрууллаа.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Аймгуудын хувьд орлогоо багаар төлөвлөж оруулж ирчхээд дараа нь давсан орлого гэдгээр зарлагддагийг тултал нь шахдаг. Төсвөө гаргахдаа орон нутгууд нэг жилээр нь битгий гаргаач. Яагаад гэвэл урт хугацаанд авч үзэх ёстой. Тухайлбал, Говь-Алтай аймаг руу явсан авто зам 2014 онд баригдаагүй. 2014 оноос хойш 2-3 компани дамжин сүүлийн нэг компани чанартай сайн гүйцэтгэсэн. Гүйцэтгэл нь энэ жилдээ гарсан тул тэр аймагт нь оруулж тавьснаас болж тухайн аймагт төсвийн мөнгө илүү тавигдсан юм шиг харагдаж байгаа.
-Нэг аймагт 11 сургууль барьж байхад нэг аймагт нэг ч сургууль барихгүй байхаар төсөвт суугдсан байна лээ?
-Зарим аймгийн сургууль нь хоёр, нэг жилийн өмнө баригдсан байх. Үүнээс болж нэг дор олон сургууль, цэцэрлэг баригдах гэж байгаа юм шиг харагдаж байгаа байх. Улсын төсөвт хөрөнгө оруулалт, зээл тусламж гээд олон зүйл багтаж орж ирдэг. Тиймээс улсын төсвөөр энэ бүгдийг хийх гэж байна гэж ярих нь шударга бус хандлага.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.