МАХН-аас нэр дэвшиж Баянгол дүүргийн 23-р хороонд ИТХ-д ялалт байгуулсан Магнайбаяр албан ёсоор төлөөлөгчийн эрхээ аваагүй байхдаа буюу 16-нд МАН-д элсэж орсон.
Харин түүний МАХН-аас төлөөлөгчөөр сонгогдсон 27-р тогтоол нь 10 сарын 19-нд гарсан байна. 23-р хорооны сонгогчид энэхүү хууль зөрчиж, сонгогчдынхоо итгэлийг алдсан үйлдэлд хариуцлага тооцуулан эргүүлэн татахаар нэгдээд байгаа юм. Шаардлага хүргүүлсэн таван байгууллага тав хоногийн дотор хариу өгөхгүй бол суулт зарлана, ОУ-ын байгууллагуудад хандана гэдгээ мэдэгдлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.