Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадамд тав давж, Улсын начин цол хүртсэн Н.Мустафад Баян-Өлгий аймгийн ард иргэд хүндэтгэл үзүүлж, хоёр өрөө орон сууц, “Land cruiser-200” автомашин өгнө хэмээн 2020 оны есдүгээр сарын 06-ны өдөр амлаж байлаа.
Тэрхүү амлалтандаа Баян-Өлгийчүүд хүрэхээр Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд “Улсын начин Н.Мустафад хоёр өрөө байр олгох” гэх нэртэй, БӨАОНӨГ/202010099 дугаартай, 110,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийн урилга тавьсан нь олон нийтийн шүүмжлэлийн бай болсон тул өнөө өглөө тус тендерийн урилгаа устгажээ.
Монгол төрийн наадамд тав буюу түүнээс дээш давж, улсын цол чимэг хүртсэн бөхчүүддээ хүндэтгэл үзүүлж, тухайн бөхийн нутгийн зөвлөлөөс нь орон сууц, автомашин, мал хуй бэлэглэх тохиолдол нийтлэг байдаг. Гэхдээ улсын цолонд хүрсэн бөхөд төсвийн мөнгөнөөс, бүр тендер зарлаж орон сууц бэлэглэх гэсэн тохиолдол өмнө нь гарч байгаагүй юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ingej shivshig bolj bhaar 10 turuuleed avarga bolood er chadlaaraa avaach . Mustapa gj yamar ner baidgiin simbagiin sorivt uu chi yamar.
Nudnii bulai shudnii soiz sda zail zail
Nudnii bulai shudnii soiz sda zail zail
Hasguud vhleeldee ugaasaa vnen turuh ni ene l dee muu Ospanii vldegdlvvd