Хүүхдийн гэмтэл, эндэгдэл бэртлийн ихэнх тохиолдол эцэг эхийн хараа хяналтгүй, хэнэггүй хайнга байдлаас болдог. Галлагааны улирал эхэлсэн энэ үед хүүхдүүдээ гэрт нь харгалзах хүнгүй орхисноос болж бага насны дөрвөн хүүхэд гэртэйгээ шатсан харамсалтай хэрэг гарчээ. Уг мэдээллийг бид ЦЕГ-аас тодрууллаа.
Мөн өнгөрсөн амралтын өдөр буюу өчигдөр /2020.10.25/ Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт хойд эцэг гэх Б нь 1 нас 5 сартай хүүгээ зодож хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, тухайн хэрэг гарсан өдөр хойд эцэг болох 33 настай Б нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ дагавар хүүгээ саваа модоор шийтгэх нэрийдлээр зодсон байна.
Хэрэг үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас цагдан хорих арга хэмжээ авсан ба дээрх хэргийг мөрдөн шалгаж өмнө нь хүчирхийлдэг байсан эсэхийг тогтоохоор тус аймгийн цагдаагийн байгууллага ажиллаж байгааг ЦЕГ-аас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.