СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
TREND LIVE | 2020-10-26

TREND LIVE: Ховд, Дорнод руу анагаах, нийгмийн ухааны сургуулиудыг шилжүүлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

"Улсын чанартай их сургуулиудыг Ховд, Дорнод, Дархан, Эрдэнэт, Сайншанд зэрэг зургаан аймгийн төв рүү нүүлгэх талаарх ТЭЗҮ боловсруулж байгаа. Ирэх жилээс эхлэн ХААИС-ийг Дархан хот руу бүрэн шилжүүлнэ" гэсэн БСШУ-ны дэд сайд Г.Ганбаярын мэдэгдлийг TREND LIVE онцолж байна.

Г.Ганбаяр сайд “ Хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэл Дархан-Уул аймагт илүү тохирно. ШУТИС-ийг Эрдэнэт үйлдвэрт түшиглэж хөгжүүлнэ. Ховд, Дорнод хотуудад боловсрол, эрүүл мэндийн чиглэлийн сургуулиудыг шилжүүлнэ. Харин Дорноговь аймагт уул уурхай, хүнд үйлдвэрийн чиглэлийн сургуулиудыг нүүлгэн шилжүүлэх бодлого барьж байгаа” хэмээн хэлсэн нь олны талархлыг хүлээж, ихээхэн хандалт аваад байна.

Монгол Улсын нийслэлийн Улаанбаатар хотын ачаалал түгжрэл жилээс жилд өсөж, бөглөрч, түгжирч байгаагийн хамгийн гол шалтгаан нь монголын их дээд сургуулиуд бараг бүгд нийслэлдээ төвлөрснөөс үүдэлтэй. 2010 оноос эхлэн улсын чанартай их дээд сургуулиудыг Багахангай, Багануур, Налайх дүүрэг рүү нүүлгэх асуудал яригдаж эхэлсэн ч өнөөг хүртэл ажил хэрэг болоогүй юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
4 жилийн өмнө
64.119.16.57

Чадахгүй за

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.