Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төрийн өмчит байгууллагаас шилжүүлсэн гэх асуудалд Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайд Г.Ёндон тайлбар хийлээ.
Тэрбээр "Монголросцветмет төрийн өмчийн байгууллага нь улсын төсөвтэй хамаагүй, ашгийн төлөө байгууллага. Уг компанид 10 гаруй жилийн өмнөөс хэрэгжиж байгаа журам байдаг. Энэ журамд компанийн гүйцэтгэх удирдлагыг урамшуулах, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх гэсэн заалт бий. Энэ заалтын дагуу компани ашиггүй ажиллах үед хөнгөлөлтийг олгодоггүй. Тиймээс 2012 оноос хойш 5 жилийн хугацаанд урамшуулал олгож байгаагүй.
Миний хувьд Монголросцветмет компанид 2018 оноос гэрээ байгуулан ажилласан.
Монголросцветмет компани 2019 онд 34.8 тэрбумыг олж, түүхэндээ хамгийн өндөр ашигтай ажилласан. Хөдөлмөрийн гэрээ болон компанийн журмын дагуу урамшуулал авсан. Надаас гадна компаниас урамшуулал авч байсан ажилчид бий" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.