Улсын онцгой комисс саяхан хуралдаж, гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд Я.Содбаатар болон ГХЯ-ны Консулын хэлтсийн захирал Л.Мөнхтүшиг нар мэдээлэл хийлээ.
Шадар сайд Я.Содбаатар:
-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг он дуустал буюу 12 дугаар сарын 31-нийг дуустал сунгалаа. Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар энэ шийдвэр албажна.
Коронавирусийн зөөвөрлөгдөн орж ирсэн 339 тохиолдол илэрлээ. 92 хувь нь эдгэрэлттэй байгаа боловч, ачаа тээврийн жолоочоор орж ирэх эрсдэл өндөр байна. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 28 жолоочоос халдвар илэрч, эрсдэл өндөр байна. Иймд УОК-оос дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Олон улсын ачаа, тээврийг Сэлэнгийн Алтанбулагийн боомтоор нэвтрүүлэхгүй. Цаашид Алтанбулаг дээр ачаагаа буулгаад, нааш зөөвөрлөх шийдвэр гаргалаа. Вагоноор ирснийг вагоноор, толгойг нь солих бол солино. Мөн, аж ахуйн нэгжүүд ачаагаа өөрсдөө авна. Цагааннуур зэрэг боомт дээр бас эрсдэл өндөр байгаа дээр анхаарч байна.
Шинэ жил тэмдэглэх тухайд, УОК дээр шийдвэр гараагүй. Орон нутгийн УОК-ын асуудал учир тэнд шийдвэр гарна. Харин манай дээр яригдсан зүйл бол шинэ жил гэхээр хөдөлгөөн нэмэгддэг учир эрсдэл өндөр байна гэж үзэж байгаа.
ГХЯ-ны Консулын хэлтсийн захирал Л.Мөнхтүшиг:
-Европт байгаа монголчуудаа авчрах зорилгоор Франкфурт руу нэг, Японы виз авсан иргэдээ хүргэж өгөх үүднээс Токио руу хоёр удаагийн нислэг үйлдэнэ. Мөн, Алматы руу нэг удаагийн нислэг үйлдэх урьдчилсан төлөвлөгөөг сая гаргалаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Shine jiliig zovhon ger buliin hemjeend hiilgeh heregtei