СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нагорно Карабахад гал зогсоох хэлэлцээрийг АНУ зуучиллаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Армен, Азербайжан улсууд Нагорно Карабахын нутаг дэвсгэрт харилцан гал нээлцээд сарын хугацаа өнгөрлөө. Сөргөлдөгч талууд өмнө нь гал зогсоох хэлэлцээр байгуулсан боловч хэрэгжээгүй.

Харин энэ удаад АНУ-ын Засгийн газар зуучлан дахин гал зогсоох хэлэлцээр байгууллаа. Гэсэн ч даваа гарагт өглөөний 08 цагт гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхлээд удалгүй хэдхэн минутын дараа дахин гал нээсэн байна. Армен болоод Азербайжаны талууд хэлэлцээрийг зөрчсөн хэрэгт харилцан нэгнээ буруутгасаар байгаа юм.

Нагорно Карабах гэх хоёр улсын хилийн уулархаг бүс нутагт есдүгээр сарын 27-ны өдрөөс мөргөлдөөн эхэлсэн. Энэ ням гарагт мөргөлдөөнийг намжаахаар .

Сөргөлдөгч талуудын Гадаад хэргийн сайд нар өнгөрсөн баасан гарагт Вашингтонд ирсэн мэдээлэл байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт гал зогсоох хэлэлцээрт хүрсэнд баяр хүргэн жиргэсэн байсан юм. Удаа дараа гал зогсоох хэлэлцээр байгуулсан ч хэрэгжихгүй байгаа тул Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын зуучлагчид энэ пүрэв гарагт сөргөлдөгч талуудтай уулзахаар төлөвлөжээ.

Нөгөө талаар АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж Ерөнхийлөгч Трамп кампанит ажлаа гадаад бодлого руу илүү чиглүүлж байгаагийн нэг илэрхийлэл нь Нагорно Карабахын мөргөлдөөнийг зогсоох гэсэн оролдлого байж болох юм.

Уг бүс нутгийг олон улсад Азебрайжаны нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрсөн байдаг ч уугуул иргэд нь Армен гаралтай. Газрын тос, байгалийн хийн хоолой Өмнөд Кавказын нутаг дэвсгэрээр дайрч дэлхийн зах зээлд гардаг учир стратегийн өндөр ач холбогдолтой бүс нутаг юм. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Азербайжан улсыг дэмжихээ мэдэгдсэн. Харин ОХУ-ын зүгээс Арментай илүү ойр дотно харилцаатай гэж үздэг.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.