СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-ын Коммунист намын төв хорооны бүгд хурал эхэллээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

БНХАУ-ын эрх баригч Коммунист намын 19 дэх сонгуулийн төв хорооны тавдугаар бүгд хурал энэ сарын 26-29-ний өдрүүдэд буюу өнөөдөр эхэлж, энэ долоо хоногийн пүрэв гараг хүртэл үргэлжилж байна.

Энэ удаагийн бүгд хурлаар 2020-2025 он хүртэлх таван жилийн эдийн засаг, хөгжлийн төлөвлөгөөгөө хэлэлцэхээс гадна Хятадын дарга Си Зиньпин ирэх 15 жилийн хугацаанд үргэлжлүүлэн төрийн эрх барих “Алсын хараа 2035” төлөвлөгөөгөө танилцуулж магадгүй хэмээн барууны эх сурвалжууд мэдээлж байна.

БНХАУ-ын дарга үүрэг гүйцэтгэх хугацааг 2018 онд хязгааргүй болгосноор Си Зиньпин хоёр удаа томилогдсон ч үргэлжлүүлэн төрийн эрх барихаар үлдсэн.

Энэ удаагийн бүгд хуралдаанд намын төв хорооны 300 гаруй гишүүн оролцож байна. Тэд бол улсын шилдэг манлайлагчид удирдагчид юм. Хурлын сүүлчийн өдөр Хятадын төрийн мэдлийн сувгаар гишүүдийн хэлэлцэж баталсан шийдвэрийг дэлгэрэнгүй танилцуулдаг уламжлалтай.

. Зарим судлаачдын харж байгаагаар Хятадын эдийн засаг илүү бие даасан буюу Америкийн зах зээл, технологиос хараат бус байдалд шилжихийг хүсч байгаа. Энэ нь Америк-Хятадын худалдааны дайны илүү хурцатгана хэмээн таамаглаж байна.

Түүнчлэн цар тахлын үеийн эдийн засгийн уналтыг амжилттай даван гарсан гэдгийг Коммунист намын бүгд хуралдаанаар онцолно гэж харж байна. Энэ жилийн долоогоос есдүгээр сарын хооронд Хятадын эдийн засгийн өсөлт 4,9 хувьтай гарсан. Энэ нь жилийн өмнөх үетэй ижил байгаа ч 5,2 хувь байна гэсэн эдийн засагчдын хүлээлтэд хүрсэнгүй.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.