СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх төв өөрсдийгөө санхүүжүүлдэг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
4 жилийн өмнө

“Ээлтэй ертөнц” ТББ 2009 оноос хойш байнгын асаргаа шаардлагатай хүүхэд болон тэдний асран хамгаалагчдын төлөө үйл ажиллагаа явуулж байна. Энэ газар бол “Энэрэл” хүүхэд хөгжүүлэх төв.

Энд тархины саа буюу булчингын чангарал оноштой, оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээж аваад гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Хүүхдүүдийн маань хувьд өөрийгөө илэрхийлэх боломжгүй. Ямар бэрхшээлтэйгээс хамаараад энгийн нийгмийн амьдралд оролцоход хүндрэлтэй байдаг. .

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөгжүүлэх төвийг төрөөс дэмжих журам, дэмжлэг гэж байдаггүй. Тиймээс хүүхэд хөгжүүлэх төв ажиллуулж байгаа бол ямар нэгэн байдлаар өөрсдөө санхүүжиж байж эсвэл ямар нэг байгууллагын донорын тусламжтай үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг.  “Энэрэл” хүүхэд хөгжүүлэх төвийн санхүүжилтийг шийдэхийн тулд “Ханни” зөөлөн тоглоомын үйлдвэрийг ажиллуулдаг байгаа.

“Ээлтэй ертөнц” ТББ тэргүүн Т.Туяажаргал: 2011 оноос хойш ээжүүд маань өрхийн үйлдвэрлэл болгож, хүүхдээ асрахын хажуугаар хийдэг байсан бол одоо үйлдвэрийн хэмжээнд очсон байгаа. Манай хамгийн их танил болсон тоглоом “Унагалдай” гэдэг унага байгаа.

Унагалдай маш алдартай. Түүнд очиж үзээгүй газар байхгүй. Даш гээд нэг унага бүр Европын бүх орноор аялсан.

Улс даяар хөгжлийн бэрхшээлтэй ээжүүдийн хөдөлмөр эрхлэх боломж маш бага байдаг. Ханни бол байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй ээжүүдэд, хөгжлийн бэрхшэлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэх боломж олгож байгаа.

.

Маш олон хүний дэмжлэгээр үйл ажиллагаа маань явж байгаа. Үйлдвэрт маань хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 45-с дээш насны ажил хайгаад ажил олдохгүй байсан иргэд ажилладаг. Зөөлөн тоглоом маань нийт дөрвөн дамжлагаар бүтдэг. Зөөлөн тоглоомны чиглэлээр 2011 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Монголын анхны зөөлөн тоглоомны  үйлдвэр гэж болно.

Материал бол мэргэжлийн хяналтын шалгалтаар орж харшил өгдөггүй, будаггүй гэсэн шинжилгээгээр ордог. Гаднаас материалуудаа захиалж авдаг.

Энэ бүх тоглоомноос олсон орлого 18 хүний цалин, сардаа 25 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүрч үйлчлэх үйл ажиллагаанд зориулагддаг.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.143

Танайхаас зөөлөн тоглоом авбал хаанаас авч болох вэ? Хаяг , утсаа өгч тусална уу!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.