СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Кашгар хотын 5 сая орчим иргэнийг коронавирусийн хурдавчилсан оношлогоонд хамруулж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

БНХАУ-д коронавирусийн тархалт буурч, хэвийн горимд шилжсэн боловч зарим хотуудад дотоодын халдвар бага багаар илэрч байна. Энэ тохиолдолд хотыг хааж, оршин суугчдыг цөөн хоногийн хугацаанд цар тахлын оношилгоо шинжилгээнд хамруулдаг жишиг хэдийнээ тогтжээ.

. Үүний дараа хотын 4,7 сая гаруй иргэнийг эдгээр өдрүүдэд оношлогоонд хамруулж байна.

Хотын сургуулиудыг хааж, оршин суугчдыг шинжилгээний сөрөг хариугаа аваагүй бол хотыг орхин гарахыг хоригложээ. Хотын захад байдаг Шуфу дүүргийн оёдлын үйлдвэрт ажилладаг эмэгтэйгээс шинж тэмдэг илрээгүй ч коронавирус илэрсэн байна. Үүний дараа өргөн хүрээтэй шинжилгээг хийхэд дахин шинж тэмдэггүй 137 тохиолдол бүртгэгджээ.

Ингэснээр Хятадад цар тахлын нийт тохиолдол 85,810 болж, 4,634 хүн нас барсан хэвээр байна.

Ням гарагийн өдөр гэхэд Кашгар хотын нийт иргэдийн 2,8 сая нь шинжилгээнд хамрагдсан байсан. Даваа, мягмар гарагуудад үлдсэн иргэдийг хамруулж дуусгахаар зорьжээ. Шинжааны нутаг дэвсгэрт Хятадын Засгийн газар исламын хэт даврагсдыг саатуулах хорих лагериудыг олноор барьсан нь хүний эрхийн байгууллагуудын хурц шүүмжлэлд өртсөөр ирсэн.

БНХАУ энэ сарын эхэнд Чиндао хотын есөн сая хүн амыг тав хоногийн хугацаанд коронавирусийн шинжилгээнд хамруулсан тухай бид мэдээлж байсан. Өнгөрсөн тавдугаар сард Ухань хотын 11 сая хүн амыг ч мөн түргэвчилсэн оношлогоо шинжилгээнд бүх нийтээр хамруулсан туршлага бий.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.