СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-10-26

“Нутгийн буян” хорооллын дунд олгосон газар эзэмших гэрчилгээг цуцлах санал гаргажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт, олон жилийн насжилттай, ашиглалтын шаардлага хангахаа болиод удаж буй “Нэхмэлийн шар” гэх нэршилтэй хуучны барилгуудыг нурааж, шинэчлэх ажил өнгөрсөн жилүүдэд өрнөсөн.

“Нутгийн буян” ХХК-аас орон сууцыг дахин төлөвлөх төслийн хүрээнд хэрэгжүүлсэн “Нутгийн буян” гэх нэртэй П хэлбэрийн орон сууцны  хорооллын яг голд нийтийн эзэмшлийн зам талбайд “Мартагрийн” гэх компани хууль бусаар орон сууц барихаар дайрч буй LIVE телевизийн сурвалжлах баг өнгөрсөн долоо хоногт сурвалжлан хүргэсэн юм.

Уг сурвалжлага олон нийтэд хүрэхтэй зэрэгцэн ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Мартагрийн” ХХК-д Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы 2019 оны А/627 дугаартай захирамжаар олгосон 2008 мкв газрын гэрчилгээг цуцлуулах хүсэлтээ НЗД-ийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ж.Батбаясгаланд илгээснийг та бүхэн харж байна.

Сүүлийн жилүүдэд баригдаж буй орон сууцнууд хэт шамбааралдсан, автомашины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, иргэд амарч тухалж суух сүүдрэвч сандалгүйгээр баригдах болсон нь Монгол Улсын барилгын тухай хууль болон холбогдох дүрэм журмуудыг ноцтойгоор зөрчсөн үйлдэл мөн юм.

Энэхүү буруу жишгийг давтаж иргэдийн дундын өмчлөлийн талбайд хууль бусаар “Мартагрийн” ХХК-д олгосон газрыг ХУД-ийн Засаг дарга цуцлуулахаар хөдөлж эхэлсэнд хоёрдугаар хорооны иргэд талархалтай байгаа аж.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
103.26.195.46

Tiim shuu huuhed hogshid garaad tuhlaad suucnih gazar bhgui ymar.cn nogoon tsetserlegjilt bghui hetsuul bn

Зочин
3 жилийн өмнө
202.170.66.18

хотын газар бүрийг ингэж шамбааралдуулахаа болиоч

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.