СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-10-26

LIVE: Б.Энхбаяр: Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийг буцаасан

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Шүүхийн тухай хуулийн талаар УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцжээ.

Монгол улсын Ерөнхийлөгч Шүүхийн тухай гурван хууль өргөн барьсан бол Засгийн газраас мөн нэг хууль өргөн барьжээ. Эдгээр хуулиудыг хэрхэх талаар хэлэлцсэн байна. Ингээд Ерөнхийлөгчөөс өргөн барьсан шүүхийн хуулиудыг нэгтгэх боломжгүй гэж Засгийн газар үзэн буцаасан бол МАН-ын бүлэг ч мөн буцаах нь зүйтэй гэж үзжээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийг буцаах болсон шалтгаан бол санаачилсан хуулийнх нь 80 хувь нь Засгийн газраас оруулж ирсэн хуультай ижил буюу хуулбарласан байсан.

Мөн байсан.

-УИХ-ын хоёр гишүүнийг эргүүлэн татах талаар МАН бүлэг хэлэлцсэн үү?

-Гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой мэдээлэл УИХ дээр ирээгүй. Харин орон нутгийн сонгуультай холбоотой хэд хэдэн шүүхийн асуудлыг бүлэг хаалттай хэлэлцсэн. Шүүхээр тогтоогдоогүй байхад зарим төлөөлөгчдийг түдгэлзүүлсэн асуудал гарсан.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.