Боловсролын салбар дахь цахим шилжилтийн хүрээнд хэрэгжүүлж буй сургуулийн удирдлагын систем, сургуулийн цахим платформ хөгжүүлэх ажлын талаар БШУЯ-наас мэдээлэл хийлээ.
БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр: Өнөөдрийн байдлаар хичээл сургууль жигдэрсэн хэвийн явж байна. Нэгдүгээр улирлын хичээл 12 сарын 24-нд амарна. Энэ жил 3 улирлаар хичээл явахаар зохион байгуулна.
"ESIS" гээд апп ашиглалтад орлоо. 686 237 хүүхэд ЕБС-д суралцаж байгаа. Эдгээр сурагчдын ирцийг хянах боломжтой.
Өнөөдрийн байдлаар 849 сургууль ажиллаж байна. Мөн энэ апп дээр манай салбарын төсөв, хөрөнгө оруулалт, орон даяар баригдаж байгаа ашиглалтад орох гэж байгаа сургууль, цэцэрлэг, дотуур байрны барилгын гүйцэтгэл, боловсролын салбартай холбоотой сүүлийн үеийн мэдээлэл орно.
БШУЯ-наас эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр анхаарч байна. Тус апп дээрээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ ирц, дүн үнэлгээг харах, гэрийн даалгавар, хичээлийн хуваарь, сургууль, багшийн мэдээллийг харж болно.
Эцэг, эхчүүдээс даалгавар их, сурах бичигтэй холбоотой гомдол гардаг. Энэ намрын чуулганаар энэ талаар хэлэлцүүлэх болно. Энэ хууль батлагдсанаар боловсролын салбарт гардаг олон асуудал шүүмж нэг тийш шийдэгдэнэ. Нэлээд өргөн хүрээтэй судалгааны баг ажиллаж байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.