УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Цагаансуваргын ордод төр хувь эзэмшиж, эдийн засгийн эргэлтэд оруулснаар тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгох боломжтой хэмээн мэдэгдэж, хуулийн төсөл санаачилсан талаараа мэдээллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгоход жилдээ 400 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнийг бид Цагаансуваргын ордод төр хувь эзэмшиж, эдийн засгийн эргэлтэд оруулснаар бүрдүүлэх боломжтой гэж үзэж байна. Монгол улсад 441 мянган тэтгэвэр авагч байна. Ахмадууд маш ядуу амьдарч байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-УИХ 2014 онд Цагаансуваргын ордод хувь эзэмшихээс татгалзсан. Гэтэл төмөр зам хажуугаар нь тавьсантай холбоотойгоор тус ордын үнэ цэнэ 60 орчим хувиар нэмэгдчихлээ. Ордын тодорхой хувийг төр авах ёстой. Эргэлтэд оруулъя. Эндээс олох ашгаа ахмадууддаа зориулъя.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Төр ордуудаа авах нь зөвөө хэдхэн гэр бүлүүд улсын өмчийг хувьдаа эзэмшээд үрж дуусахгүй мөнгөтэй болоод улс төрлүү орж хэдэн дахин нугалж байна. Гэхдээ Сү.Батболд уих гишүүн болсон Нямтайширын худ шүү.