Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумынхан "Монгол ураниум Ресурс" ХХК-ийн үйл ажиллагааг эсэргүүцэн суулт зарлаж эхэлжээ.
Учир нь "Монгол ураниум Ресурс" ХХК Эрдэнэцагаан сумын Цагаан эрэг гэдэг газар 4,6-р багийн нутаг дэвсгэрт, Эрдэнэцагаан сумаас 30км газарт 2010 оноос хойш ураны хайгуул хийж байгаа юм. Тус компани 2022 оны 12 сарын 30-ыг хүртэл лицензээ сунгажээ. Улмаар ураны хайгуулаа "хүрэн нүүрсний уурхай" гэх байдлаар өөрчилж 2019-2049 он хүртэл ашиглалтын лиценз болгон өөрчлүүлжээ.
Энэ нь нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн байна. Нутгийн иргэд "Монгол ураниум Ресурс" ХХК Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумыг Дорноговь аймгийн Улаанбадрах сум шиг болгож, хордуулах нь гэсэн айдастай байгаа ажээ.
Тиймээс тус компанийн лицензийг нэн даруй цуцлахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ ч илэрхийлжээ.
Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болох Ж.Батсуурь, Н.Ганибал болон БАОЖЯ, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Сүхбаатар аймгийн удирдлагууд, Эрдэнэцагаан сумын удирдлагуудыг уг асуудалд анхаарал хандуулж ажиллахыг хүсчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.