Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуульд олонхийг бүрдүүлсэн МАН аймаг, дүүргүүдийн засаг дарга нараа томилж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хотын даргын нэрийг НИТХ-ын анхдугаар хуралдаанаар оруулж, тэр өдрөө батламжилсан бол аймаг, дүүргүүдийн засаг дарга нар тодорч эхлээд байна.
Сэлэнгэ аймгийн засаг даргад Ш.Оргилыг, ИТХ-ын даргад Б.Нарантуяаг, Дархан-Уул аймгийн засаг даргад Дархан сумын засаг аргаар найман жил ажилласан Б.Азжаргылг дахиж дэвшүүлсэн байна. Хэнтий аймгийн засаг даргад одоогийн засаг дарга Ц.Идэрбат, ИТХ-ын даргад Г.Хэрлэнчулуун, Баянхонгорын засаг даргад мөн одоогийн засаг дарга Д.Мөнхсайханыг, ИТХ-ын даргад Э.Энхбатыг дэвшүүлснээ МАН-ын ЕНБД Б.Амарсанаа өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн.
Тэгвэл зарим дүүргүүдийн засаг дара, ИТХ-ын дарга нар ч тодорч эхэлжээ. Тухайлбал, БГД-ийн МАН-ын хороо өчигдөр/2020.10.25/ хуралдаж засаг даргад НИТХ-ын төлөөлөгч Ө.Сумьяабаатар, ИТХ ын даргад дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа нарыг томилуулахаар хотын даргад нэрийг нь илгээжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Баянгол дүүрэгт ардын нам ялсан уу Тэр эмэгтэй ИХын дарга болохоор энэ дүүрэг уруудах шинжиндээ орох нь дээ 2 дахь сонгино болох вий дээ Баянголыхон анх удаа буруу сонголт хийжээ
Medrelgui nuhduud kk hip pop
Semjidmaa awgaigaar dargaa hiilgeheer sda yumaa
Х
Мэндбаяр яасын
Яанаа Сэмжидмаа авгай л биш шүү
Цаг алдах хэрггүй өвөл болж байна гангачиг ихтэй байга шүү бэлтгэл ажил даа орсон дээр
Mendbayar ug ni zugeer bsan yum daa
Ө.Сумьяабаатар танд улам их амжилт хүсье!