Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Вирус судлалын лаборатори болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын салбар лабораторид шинжилгээ хийжээ.
Шинжилгээгээр есөн хүнээс коронавирус илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Ингэснээр Монгол Улсад батлагдсан коронавирусийн халдварын тохиолдлын тоо 337 болж байна. Ирэх нэгдэхь өдөр ЭМЯ-наас ямар иргэдээс халдвар илэрсэн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
Халдварын улмаас ХӨСҮТ-д 25 хүн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд 11 хүний биеийн байдал хөнгөн, 14 иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа юм.
Одоогоор 312 хүн бүрэн эдгэрснээс 300-гийн ажиглалт, тандалтын хугацаа дууссан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.