Засгийн газраас 2020 оны 3 сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Өнгөрсөн жил БНХАУ-ын 800 иргэний асуудал гарсан. Энэ асуудал юу болсон бэ. Тийм олон тооны гар утас, компьютер ашиглаж байсан байхад яагаад мэдээгүй юм бэ. Яагаад хяналт тавихгүй байна вэ. Энэ бол зөвхөн нэг жишээ. Ер нь асуудал их байх шиг байна. Бид бүхэл бүтэн гүйцэтгэх ажиллагаа явуулахаар байхад дараа нь л олж мэдсэн. Энэ чиглэлээр ямар арга хэмжээ авсан бэ?
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Гадаад харилцааны яам виз олголтыг хариуцаж байгаа учрас Л.Мөнхтүшиг хариул. Тагнуулын байгууллагад мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрүүгийн хэрэг үүсээд, шүүхээр шийдэх гээд явж байна. Бид энэ талаар мэдээлэл өгүүлэх албан бичиг өгье. Өнөөдрийн хуулийн төсөл нэгдсэн мэдээлэл үүсэхгүй асуудал үүсэж байгааг цэгцлэх ёстой, үүнийг шийдвэрлэхэд дэмтэй.
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Өнгөрсөн онд 800 иргэнтэй холбоотой асуудлаар шалгалт хийж 45 дипломат төлөөлөгчийн газраас 245 мянган хүнд Монгол Улсын виз олгосон. Тухайн 800 иргэн хоёр сарын туршид дамнаж орж ирсэн байсан. Өмнөх жилүүдтэй харьцуулахад виз олголт огцом өссөн зүйл ажиглагдаагүй. Тухайн 800 иргэн нэг дор виз аваагүй байсан бөгөөд Хөх хот, Эрээн дэх консулын газраас визийг олгосон байсан.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.