СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Д.Амарбаясгалан: Намын удирдах шатанд ажллаж байгаа хүн улстөрийн шийдвэрийг дагах ёстой

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг хотын даргад томилох асуудлыг МАН-ын удирдах зөвлөл мөн 100 хувь дэмжлээ. Хэдийгээр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өөрөө хотын дарга болох хүсэлт гаргаагүй ч намаас гаргасан улстөрийн шийдвэрийг дагах ёстой гэж үзэж байна. 

МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан:

-  УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын хувьд энэ шийдвэрийг гаргахад амар бус байгаа нь ойлгомжтой. Гэхдээ нийслэл Улаанбаатар хотын сая 400 мянган оршин суугч, сая 100 мянган сонгогчийн эрх ашгийн асуудал, МАН-д итгэж итгэл хүлээлгэсэн итгэлийг өндөр хариуцлагатайгаар үүрэх ёстой. Үүний төлөө эрх мэдэл нь нэг гарт төвлөрч, нам нь дотоод зохион байгуулалттай байж гэмээнэ бид амласан мөрийн хөтөлбрөө биелүүлнэ гэсэн улс төрийн шийдвэр юм.

МАН улс төрийн шийдвэр гаргаад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг засаг дарга болгохоор тулгасан гэсэн үг үү?

-Бид цаг алдаж, албан тушаал ярьж хугацаа алдахгүйгээ мэдэгдсэн. Энэ зарчмынхаа үндсэн дээр асуудлыг хурдтай шийдэхийг зорьж байна. Мэдээж гурван ч удаа УИХ-ын гишүүнээр томилогдон ажилласан, улс төрийн дадлага туршлага хуримтлуулсных нь хувьд бид тал талаас нь ярилцаж байж энэ шийдвэрийг гаргасан.

Улс төрийн намын гишүүн бол намын бодлогоо дагаж явах үүрэгтэй. Ялангуяа тухайн шатанд намыг удирдаж байгаа хүний хувьд улстөрийн шийдвэрээ нэг номерт дагах ёстой. Энэ зарчмынхаа дагуу явж байна.

Танай нам УИХ-ын гишүүнээс өөр засаг дарга хийх боловсон хүчингүй болчихсон юм уу?

- Боловсон хүчний тухай ярих нь энд зохисгүй л дээ. Би түрүүнд ярьсан. Төр захиргааны эрх мэдэл нь улс төрийнхөө эрх мэдэлтэй хамт байж удирдах боломж өргөн болно. Үүнийг бодолцож бид дээрх шийдвэрийг гаргасан.

Хэдэн аймгийн даргыг томилоод байна вэ?

. Хэнтий аймгийн засаг даргад одоогийн засаг дарга Ц.Идэрбат, Баянхонгорын засаг даргад мөн одоогийн засаг дарга Д.Мөнхсайханыг дэвшүүлсэн.

МАН руу янз бүрийн хүмүүс ороод байна. Шалгуур байдаггүй юм уу?

-Ер нь улстөрийн нам өндөр шалгуур, хариуцлагатай байх ёстой. Манай намын зорилт бол намынхаа институцийг бэхжүүлэх. 21-р зууны, хөгжилтэй орны улстөрийн намын түвшинд хүрсэн нам байгуулах ёстой. Бусад улстөрийн намууд ч энэ түвшинд хүрч ажиллаасай гэж хүсч байна...  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.