Танд ямар хүлээлт байна. Таныг НИТХ дээр дэмжих болов уу?
-Ер нь бусад нам эвслүүд нэр дэвшүүлэх эрхтэй. Намайг бол МАН-аас 100 хувь дэмжиж байна. Хотын өмнө ганц, нэг гэж асуудал байхгүй. Тулгамдаж буй олон асуудлыг асуудлыг эрэмбэ, дараатайгаар шийдэж ажиллана.
Өнгөрсөн онд танай нам нам дотроо хагарч байсан. Хэр эвтэй байна гэж бодож байна?
-Намын эв нэгдлийг хангах үүрэг НИТХ-ын даргад байна. Олонхийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, цөөнхийн бодлого шийдвэрт хүндэтгэлтэй хандах ёстой. Ялангуяа ирэх дөрвөн жилийн ажлыг алдагдуулахгүй, иргэдийн хяналтыг сайжруулж, шударга ёсыг бэхжүүлж ажилана. Би аль нэг албан тушаалд очиж байна гэж харахаасаа илүү ирэх дөрвөн жилд билний өмнө хүлээгдэж буй үүрэг, иргэдийн өмнө хүлээх хариуцлага ногдож байна гэж харж байна.
Хүн загнадаг байдал тогтоод байна. Үүн дээр ямар байр суурьтай байх вэ?
-Хариуцлага тооцох ёстой зүйлд хатуу байна. Түүнийг загнаж байна гэж харж байгаа бол буруу. Хариуцлага тооцох ёстой газарт нь хариуцлага тооцоод л явна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.