СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Д.Сумъяабазарыг хотын даргад дэмжвэл нөхөн сонгууль болно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг хотын даргад дэмжих асуудлаар МАН-ын Уирдах зөвлөл хуралдаж эхэллээ. Түүнийг Удирдах зөвлөлөөс дэмжээд, НИТХ дээр хотын дарга болговол  Д.Сумъяабазар УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх ёстой юм. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Манай намын дүрмээр одоо Удирдах зөвлөл хуралдана. Хамгийн гол нь УИХ-ын гишүний л асуудал байна. Олон нийтийн итгэл авчихсан, парламентын гишүүн  хүн засаг дарга болоход яах вэ, гэдэг асуудал. Үүнийг Удирдах зөвлөлөөр нухацтай хэлэлцэнэ. Н

Нөхөн сонгууль болох нь?

-Одоо удирдах зөвлөлөөр л тодорхой шийднэ. Засаг даргад дэмжвэл гишүүнээсээ чөлөөлөгдөнө. Нөхөн сонгууль болно.

МАН заавал УИХ-ын гишүүнээ чөлөөлж л засаг дарга болгохоос өөрөөр боловсон хүчингүй болсон юм уу?

-Бид засаг дарга нарыг цаашид томилгооны юм уу сонголтын систем рүү оруулна. Ингэхгүй бол барьцаанд орчихоод байна. Сүүлдээ манай ИТХ өөрсдийнхөө хүрээнд л яриад томилоод байдаг болсон. Гаднаас хүчтэй, том менежерүүдийг оруулдаггүй. Тиймээс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд ийм заалт оруулаад байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.