СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Төрийн албан хаагч болохоор зорьж, цэргийн алба хаах залуусын тоо нэмэгджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
4 жилийн өмнө

Манай улсад орон даяар цэрэг татлага явагдаж байна. Энэ жил сайн дураар цэргийн албанд явах хүсэлт их байгаа. Бүтээн байгуулалтын ажилд цэрэг эрсийг оролцуулж мэргэжлийн үнэмлэх, цалин олгож байгаа нь залуусын идэвхийг нэмэгдүүлсэн. Мөн төрийн албанд ажиллахад цэргийн алба хаасан байх шаардлага нь сайн дурын алба хаагчдын тоог нэмэгдүүлжээ.

БЗД-ийн ЗДТГ-ийн Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа Э.Амарбат "Өнөөдөр 2020 оны 2-р ээлжийн цэргийн жинхэнэ алба татлага явагдаж байна. . Тиймээс энэ удаа нэгтгэн цэрэг татлага болж байгаа. Мөн халдвар тахлын үед зохион байгуулж байгаа ч залуусын идэвх их өндөр байна. . Цэргийн албанаас айж шантралгүй, нэр төртэйгөөр албаа хаахыг, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалж байна" гэсэн юм. 

Цэрэг татлагаар тэнцэхгүй байгаа гол шалтгаан бол эрүүл мэндийн шалтгаан юм. Өөрөө ямар нэг хууч өвчтэй байснаа мэдээгүй. Энэ цэрэг татлагад ирснээр эрүүл мэндийн байдлаа мэдэж авч эмчлүүлээд ахин цэрэг татлагадаа хамрагдах боломжтой юм.

БЗД-ийн 26-р хорооны Засаг дарга Отгоо "Сайн дураар алба хаах нэг залуу манай хорооноос ирсэн. 583 ширхэг зарлан ирсний 80 гаруй хувь нь тараагдсан. Залуучууд маш идэвхтэй ирж хамрагдаж байна" гэлээ. 

БЗД-ийн 27-р хорооны засаг дарга "Өмнөх жилийн цэрэг татлагаас илүү нэмэгдсэн. . Хууль, хүчний сургууль, төрийн албан хаагч болохоор зорьж байгаа залуучууд цэргийн алба хаахаар зорьж ирж байгаа.

Залуус: Аав, ах маань цэргийн алба хаасан. . Хил дээр алба хаамаар байна. Эх орноо хамгаалах, эр хүн болсныхоо үүрэг хариуцлагыг хүлээх сайхан санагдаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.