Улсын хэмжээнд 819 сургууль, дотуур байр гадаа модон жорлонтой байна. Үүнээс 226 нь цэцэрлэг гадаа модон жорлонтой. Хамгийн өндөр буюу Хөвсгөл аймагт 103 сургууль гадаа жорлонтой. Үүнээсээ үүдэн бага насны хүүхдүүд суурь өвчтэй болж байна. Уг асуудлыг шийдэх ёстой гэж УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгэм үзэж байгаа ажээ. Энэ үүднээс УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Б.Баярсайхан нар мэдээлэл өглөө.
2022 онд багтаан бүх сургууль, цэцэрлэгийн модон жорлонг үе шаттай хална хэмээн МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсан байсан. Өнөөдрийн байдлаар Говьсүмбэр аймгийн сургууль, цэцэрлэг, дотуур байр эхнээсээ модон жорлонгоо халсан байдаг.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Завхан аймгийн хэмжээнд 95 сургууль, цэцэрлэг модон жорлонтой байна. Баруун аймагт өвөлдөө хүйтэрдэг тул сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд гадаа гарч бие засахаас төвөгшөөн уух усныхаа шингэнийг хорьдог асуудал байна. Ирэх онд Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар шинэ байртай болохоос илүү сургууль, цэцэрлэгийн модонг жорлонг халах хэрэгтэй байна. Иймд шаардлагатай хөрөнгийг ирэх оны төсөвт тусгах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Улсын хэмжээнд байгаа 819 модонг жорлонг өөрчлөхийн тулд 100 тэрбум төгрөг шаардлагатай. Дунджаар нэг сургууль, цэцэрлэгийн жорлонг халахын тулд 120 сая төгрөг болно. Нийслэлийн хэмжээнд гадаа нойлтой 7 сургууль, цэцэрлэг байгаагаас 6 нь цэцэрлэг байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.