ШУА нь 2000 ажилтантай 1921 оноос сууриа тавьсан салбар хэдий ч өөрийн байргүй байсан юм. Тус салбарын хөрөнгө оруулалт, төсөв муу байдгаас дорвитой хөгжиж чаддаггүй. Сүүлийн 4 жил төсвийг 2 дахин нэмсэн нь 38 тэрбум төгрөг. Гэвч үүний 70 хувь нь цалингийн зардалд ордог байна.
Өнгөрсөн онд улсаас барилгын асуудлыг шийдэж хөрөнгө оруулалт хийснээр 100 жилийн дараа өөрийн байртай болоод байна.
ШУ-ны салбарт судлаач эрдэмтэд боловсон хүчин дутмаг үе байсан. Сүүлийн жилүүдэд салбарыг дэмжиж өгснөөр 35 хүртэлх насны залуу судлаачид нэмэгдэж байгааг эрдэмтэд, академичид онцолж байлаа.
2016 оноос ШУА-ийн ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан Д.Рэгдэл дөрвөн жилийн ажлын тайлангаа танилцуулж, ахин ерөнхийлөгчид нэр дэвшсэн. Академийн байр бариулсан, төсвийн хоёр дахин нэмүүлсэн, цалинг мөн хоёр дахин өсгөж, ШУ-ны салбарыг шат ахиулж чадсан хэмээн үнэлэгдэж 49 академичаас 47 хүний санал авч улиран сонгогдлоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.