СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

800 хятад иргэнд 9-12 жилийн хорих ял оноожээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Манай улсын нутаг дэвсгэрт 800 хятад иргэн орогнон, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг өнгөрсөн 2019 оны аравдугаар сарын 29-ний өдрөөс шалгаж эхэлсэн.

Шалгалтын явцад хууль, хяналтын байгууллагаас 1000 орчим  комьпютер, ухаалаг гар утас, арван мянга гаруй үүрэн холбооны дата сим картууд, 1.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют, 1.1 тэрбум төгрөгөөр үнэлсэн  тансаг зэрэглэлийн автомашинууд хураан авсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хэргийн гол зохион байгуулагчид нь Камбож улсад үйлдэж байсан залилан мэхлэх гэмт хэргээ Монголд үргэлжлүүлэхээр олон хүн элсүүлэн орж ирсэн нь тогтоогдсон байна.

Улмаар гол зохион байгуулагч болох 15 орчим хүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, үлдсэн хүмүүсийг 2019 оны арваннэгдүгээр сарын 2-нд нутаг буцаасан юм. 2020 оны дөрөвдүгээр сард Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 12-ны өдрөөс эхлэн өчигдрийг /2020.10.21/ хүртэл уг хэргийг хэлэлцэж . Улмаар дээрх 15 хүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан компьютер, гар утас зэрэг эд зүйлсийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн тогтоолыг гаргалаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.