СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тархиараа нийлсэн байсан ихэр хүнд үеэ давж, гэртээ харьжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Пакистаны ихэр охин болох Сафа Биби болон Марва Биби нар эхээс мэндлэхдээ тархиараа нийлсэн байжээ. Лондон хотын Грийт Ормонд Стрийт эмнэлгийн алтан гартай эмч нарын баг өнгөрсөн жил тэднийг салгах хагалгааг амжилттай эхлүүлсэн байна. Жилийн хугацаанд удаа дараа хагалгаанд орж, эмч нарын хяналтад байсан охид Пакистан руу буцжээ.

. Охидын ээж Зайнаб Биби урт удаан хугацаанд үргэлжилсэн аялал нь дуусч эрүүл саруул ихрийнхээ хамт гэртээ харих болсондоо баяртай байгаагаа илэрхийлжээ.

Охидын нэг Марвагийн эдгэрэх явц хурдан байгаа бөгөөд жаахан л дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа гэнэ. Харин Сафад илүү их анхаарал халамж тавих хэрэгтэй бөгөөд удалгүй охид хөл дээрээ алхаж чаддаг болно гэдэгт найдаж байна. Гэхдээ хагалгааны үр дүнд Сафагийн тархинд цус харвасан тул хөлд орохгүй байж магадгүй ажээ.

Сиамын ихрүүд ч гэж нэрлэдэг эд эрхтэнээрээ ингэж холбогдож төрсөн ихрүүд тун ховор. Тэр дундаа тархиараа наалдаж төрөх нь ийм 20 ихэр дунд ердөө ганц тохиодог байна. Тэдний ихэнх нь хүүхэд ахуй насандаа амьд үлдэж чаддаггүй.

Пакистаны ихрийг эмчлэхэд Грийт Ормонд Стрийт эмнэлгийн 100 орчим эмч мэргэжилтэн оролцжээ. Тэднийг салгах эхний хагалгаа 2019 оны хоёрдугаар сард болсон байна. Үүнээс хойш тэд ээж болон нагацынхаа хамт Лондонд амьдарч байжээ. Хагалгааны нийт зардал нэг сая фунт стерлинг болсон бөгөөд бүх зардлыг Пакистаны бизнес эрхлэгч хандивлагч Муртаза Лакхани даажээ.

. Хагалгааг арай эрт хийх хэрэгтэй байсан ч хандивын мөнгө цуглуулахад хэдэн сарын хугацаа алдсан байна.

Лондоны уг эмнэлэгт энэ жилийн нэгдүгээр сард толгойгоороо нийлсэн Туркийн ихэр хөвгүүдийн хагалгааг амжилттай хийсэн бөгөөд тэдний нөхцөл байдал арай хөнгөн байсан тул хоёр ойтой хөвгүүд хэдийнээ нутаг буцжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
150.129.142.31

Urt naslaj, ervvl enkh az jargaltai bgaarai....

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.