СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХАЛУУН СЭДЭВ: Ц.Баярбат: Ипотекийн зээлд 2000 орчим айл өрх хамрагдах боломжтой

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Ипотекийн 6 хувийн зээлд дундаж орлоготой айл өрх хамрагдах боломжтой талаар БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Баярбатаас тодрууллаа.

-Монголбанкны ерөнхийлөгчийн баталсан ипотекийн зээлийн 2016 оны журамд заасны дагуу зээлээ олгоно. Энэ журамд өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байна гэдэг шалгуур байдаг. Тэр нь 1.1 сая төгрөг байдаг бол одоо 900 мянган төгрөг рүү орж байна.

Найман хувийн хүүтэй дунджаар 68 сая төгрөгийн зээл авсан иргэн сард 500 мянган төгрөг төлдөг байсан бол зургаан хувийн зээл гарч эхэлснээр 68 сая төгрөгийн зээл авсан хүн сард 400 мянган төгрөг төлнө гэсэн үг.

Илүү бага, дунд орлоготой иргэд рүү чиглэж байгаа юм. 2020 оны аравдугаар сарын 1-нээс хойш зээл авч байгаа иргэд 6 хувийн зээл авна.

.

  • Амины орон сууц худалдан авах иргэдийн хувьд урьдчилгаа 30 хувь төлж, 30 жилийн хугацаатай зээл авах боломжтой.
  • Амины орон сууц авах иргэдийн хувьд шинээр ашиглалтад орсон, ашиглагдаж байгаа амины орон сууц худалдан авч болно.
  • Шинээр ашиглалтад орсон амины орон сууцны хувьд инженерийн дэд бүтэц бүрэн хангагдсан. Эрх бүхий байгууллага байнгын ашиглалтад хүлээн авсан байх ёстой.
  • Ашиглагдаж байгаа орон сууцны хувьд инженерийн дэд бүтцэд холбогдсон. .

.

 Цаашид Засгийн газраас хуримтлалын санг бий болгож, ипотекийн зээлийг шинээр олгох шинэ эх үүсвэр бий болгоно" гэсэн юм. 

Ипотекийн зээлийн хамгийн дээд талын хугацаа 360 сар буюу 30 жил байгаа. Тэрнээс наана ч авч болно. Өнгөрсөн оны судалгаагаар дунджаар 14, 15 жилийн хугацаатай ипотекийн зээлийг иргэд их авсан байдаг.

Банкуудын хувьд зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох үед 65-аас дээшгүй настай байх шаардлага тавьж байгаа. Уг шаардлагаар 30 жил зээл төлнө гэвэл 35-аас дээш настай иргэдэд зээл олгохгүй. Дунджаар 15 жилийн хугацаанд зээлээ төлнө гэвэл 18-50 настай иргэдэд зээл олгоно гэсэн үг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.