Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгууль дуусч, хотын дарга хэн болох вэ гэдэг анхаарал татсан сэдвүүдийн нэг боллоо.
Сонгууль дууссанаас хойш 14 хоногийн дотор НИТХ-ын анхдугаар чуулганыг хуралдуулах хуулийн зохицууулаттай. Анхдугаар чуулган дээр Нийслэлийн засаг даргад нэр дэвшигчийг танилцуулах юм.
Энэ дагуу НИТХ-д 34 суудал буюу олонхийг бүрдүүлсэн МАН засаг даргаа томилох эрхийг эдэлнэ. Тэр дундаа МАН-ын нийслэлийн намын дарга Д.Сумъяабазар намаа удирдаж ялалт байгуулсны хувьд хотын дарга хэн байхыг шийдвэрлэхэд гол нөлөө үзүүлнэ.
Ингэхэдээ Д.Сумъяабазарын хувьд намын даргатайгаа зөвшилцсөнөөр намын Удирдах зөвлөл улмаар НИТХ-д шинэ засаг даргын нэрийг оруулна.
Одоогоор хотын даргаар томилж магадгүй хэд хэдэн хүний нэр яригдаж байна.
Мэдээж хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн нэр яригдаж байгаа ч түүнийг жинхлэхгүй болов уу гэсан яриа бий. Учир нь тэр хотын фракцийн хүн биш.
Харин 2-рт, НИТХ-ын дарга Р.Дагвын нэр яригдаж байна. Тэрээр НИТХ-ыг тэргүүлж ажилласан туршлагатай, МАН-ын "хотын фракц"-ийн хүн тул засаг даргад сонгогдох магадлалтай. Гэхдээ албан бус мэдээллээр түүнийг засаг даргад бус НИТХ-ын даргаар нь үлдээж магадгүй гэх таамаг ч бий.
Харин хотын дарга болох магадлалтай хүний нэг нь Нийслэлийн МАН-ын дэд дарга Н.Алтаншагай. Хамгийн магадлал өндөртэй хувилбар аж.
Тэрээр нийслэлийн МАН ялалт байгуулахад дэд даргын хувьд тодорхой үүрэг гүйэтгэсэн, дээр нь залуу, эрч хүчтэй хүний хувьд засгаар сонгогдож магадгүй аж.
Дээрх хувилбарууд биш бол Нийслэлийн засаг даргын орлогч Э.Халиунбат, ХУД-ийн засаг дарга Ж.Алдаржавхлан, СХД-ийн засаг дарга Н.Батсүэмбэрэл нарын нэр ч яригдаж байна...
Юутай ч ирэх дөрвөн жилд МАН-ын мөрийн хөтөлбөрийг биелүүлэхэд гол үүрэгтэй хүмүүсийн нэг нь хотын дарга байна. Одоогоор хотын даргад хэний нэрийг оруулах нь тодорхой болоогүй ч энэ долоо хоногтоо багтаад тодорхой болно гэсэн хүлээлт байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
dagva batbayasgalan 2 bish shuu
Хотын даргад Батбаясгалан байвал зүгээр дээ ажлаа мэдэж байгаа хүн шүү дээ
Халиунбат боловсрол сайтай мундаг залуу байнлээ
алтаншагай нь дээрдээ юм хийх хүн шиг санагдсан
Bugd l mundag humuus baina. turshlagatai hun ni deer baihaa Dagva bol dajgui sanagdaj bna
Яригдаж бгаа хүмүүсээс арай ажил хийж чадахаар дөнгүүр нь Дагва л бна даа. Ер нь аль хэдийн тохироогоо хийчээ биз. Хурдан томилоод ажлаа явуулмаар юмдаа
Халиунбат боловсролтой гэхдээ харизм жаахан муу байх. Батсүмбэрэл чинь харин дориун байж мэднэ шүү кк. Дагваа ч чадна дөө, ухаантай буурал.
НИТХ-ын дарга Дагва билүү тэр нөхөр чинь буурал толгойтой болохоос залуу л юм бээлээшд. Туршлагатай хүмүүс дээр байх өөь Сүмбээг бас дэмжиж бна, хотынхоо хилийн цэсийг эргээд, хөөрхөн эр хонгор дуутай хаха