СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас ажлын байрны өдөрлөг зохион байгуулна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулан хэрэгжүүлдэг бөгөөд ажил олгогчийг дэмжих үйлчилгээний хүрээнд хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян, ажлын байрны нээлттэй өдөрлөгийг тогтмол зохион байгуулж байна.

“ТАВАН БОГД ФҮҮДС“ ХХК-иас 200 гаруй сул чөлөөтэй ажлын байр зарласны дагуу 2020 оны 10 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд “Нээлттэй ажлын байрны өдөрлөг”-ийг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд зохион байгуулах гэж байна. 

“ТАВАН БОГД ФҮҮДС“ ХХК нь “Салбарын ажилтан”, “Хүргэлтийн жолооч” “Үйлчлэгч” ажлын байруудад нийт 200 гаруй ажилтныг авч, дэлхийн алдарт бренд “KFC” түргэн хоолны ресторанд шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэх юм.

Ажил хайгч иргэд тус өдөрлөгт хүрэлцэн ирснээр тус компаниас зарласан ажлын байранд бүртгүүлж, ажлын ярилцлагад орохоос гадна .

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Салбарын ажилтан
  • Өглөө, оройн ээлжинд ажиллах боломжтой, 18 нас хүрсэн, тууштай ажиллах хүсэлтэй
  • Хүргэлтийн жолооч
  • Жолооны эрхийн оноо 7-с дээш, 2-3 жил хот дотор машин барьж байсан туршлагатай, өглөө, оройн ээлжинд ажиллах боломжтой
  • Үйлчлэгч
  • Өглөө, оройн ээлжинд ажиллах боломжтой, 18 нас хүрсэн, тууштай ажиллах хүсэлтэй

Ажлын байрны өдөрлөг 2020 оны 10 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд, 09:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байрлах Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд болно.

Лавлах утас: 75111896

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.