1971 онд одоогийн Монголын Үндэсний циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан түүхтэй. Гэвч Монголын Үндэсний циркийг тойруулан хашаа татаж, барилгын дотор талыг нураажээ. Циркийн удирдлагын зүгээс “Иж бүрэн засвар хийж байна” гэх мэдэгдлийг хэд, хэдэн удаа гаргасан байна.
Циркийн барилгын хэв шинжийг хэвээр хадгалан засвар хийж байгаа гэх боловч эсрэгээрээ, уламжлалт хэв шинжийг нь огоорон, манежийг нь нурааж, дотоод хэв загварыг нь алдагдуулаад байгаа юм. Тиймээс циркчид Соёлын сайдад хандаж циркээ аврахыг хүсэхээр Соёлын яаман дээр ирээд байна.
Циркчдийн төлөөлөл “Алтан манежийг нь битгий нураагаач гэсэн ч нураасан байсан. Хувьчилж авсан компани нь яагаад 13 жилийн турш засвар хийгээгүй юм. Энэ бол капитал засвар биш, Румын улсаас барьж өгөхдөө 100-150 жилийн хугацаатай гэсэн. Гэтэл 50 жил ч болоогүй байж бүх өнгө төрхийг нь өөрчилж, манежийг нь нураалаа.
Циркийн амин судас, хийморь сүлдийг үндсээр нь тасалсан үйлдэл гэж харж байна. Сайхан болгоно гэж байгаа ч заавал ингэж хэв шинжийг нь алдагдуулан нураах хэрэг байсан юм уу. Монголд шоу хийх газар мундахгүй их байна шүү дээ. Гэтэл гэр бүлээрээ хамт үзэх үзвэрийн газар байхгүй байна. Соёлын сайд маань хууль бусаар хувьчлагдсан циркээ буцааж авна хэмээн хэлсэн. Энэ ч үүднээс циркчид бид Соёлын сайдаа дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийлэхээр ирээд байна” гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Uudgui muu hunii gart orj dee! Anh awch baihad ni ih l saihan bolgoh baih gej bodoj bailaa! Esregeeree boljee!
зөв буцааж аваа
засаж сайжруулах гэж бгаа бхоо арайч монголын ард түмнийг бүх циркийн уран бүтээлчдийг хүндэтгэж харж үзэх бхаа манай аврага
Odo ch ungursun baiha. Haraalgaal yvj baihas genee
So ah shig guldiinee gene
Ih l zanaltai,suitgej nuraagaad bgaamdaa.Unendee ingeh shaardlaggyuishtei.Mnhn.goe blgj.chadahgyui,ene chini undur mergejliin humuus irj barisiin
Дэмжиж бна