Францын нийслэл Парис хотод толгойгоо авахуулсан багшийг дэмжин, түүний үхэлд харамсаж, аллагын гэмт хэргийг шударгаар шийдэхийг шаардсан иргэдийн жагсаал өнгөрсөн амралтын өдрүүдэд газар авчээ. Жагсагчид “би бол багш, бид францууд” хэмээн дуу нэгтэйгээр уриалан хашгарсан байна.
Парисын ойролцоо үйл ажиллагаа явуулдаг сургуулийн багш 47 настай Самуэл Пэти ангийнхаа хүүхдүүдэд исламын шашны зөнч Мухаммадын тухай хүүхэлдэйн кино үзүүлжээ. Гэвч үүнийг доромжлол хэмээн үзэж эгдүүцсэн хэсэг бүлэг этгээд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт багшийн толгойг авч амь насыг нь бүлэглэн хороосон байна. Энэ хэргийн дараа цагдаа нар баривчилгаа явуулж 11 хүнийг баривчлан саатуулж мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн юм. Баасан гарагт баривчилгааны үеэр цагдаа нар Абдула А гэгч иргэнийг буудаж хороосон хэрэг гарчээ.
Терроризмтэй тэмцэх тасгийн прокурор Жан Франсуа Рикар хэргийг үйлдсэн гол сэжигтэн нь хохирогч Пэтигийн ажилладаг Конфлан-Сент-Онорин тосгоноос 100 км-т байдаг Эвгу тосгонд амьдардаг гэж мэдэгдсэн. Москвад төрсөн чечень гаралтай 18 настай Абдулла А нь цагдаа нарт буудуулахаасаа өмнө баасан гарагийн өдөр сурагчдаас багшийгаа зааж өгөхийг асууж сурагласан байна. Тэр Пэти багшийг ажлаасаа тараад гэр лүүгээ алхах замд нь дагаж толгойг нь тасдахын тулд хутга ашигласан гэж үзэж байна. Хэргийн газарт байсан гэрчүүд “Аллах Акбар” буюу бурхан бол агуу хэмээн орилох дууг сонссон тухайгаа ярьжээ.
Цагдаа нар гэмт этгээдтэй буудалцаж есөн удаа түүнийг бууны сумаар оносон байна. Сэжигтний ойролцоогоос 30 см урт илд олджээ. Хохирогч болох түүх, газарзүйн багш ойрын хэдэн жил эрх чөлөөтэй дуу хоолойгоо илэрхийлэхийг уриалан сурагчдадаа зөнч Мухаммадын тухай хүүхэлдэйн кино үзүүлж байжээ. Нилээд хэдэн удаа түүнийг заналхийлсэн тохиолдол гарч байсан байна. Мөн сурагчдын эцэг эхчүүдээс ч энэ хичээлээ хүүхдүүдэд заахгүй байхыг хүссэн гомдол ирүүлж байсан гэжээ.
Одоогоор саатуулагдсан хүмүүсийн талаарх мэдээллийг олон нийтэд ил болгоогүй байна. Ямартай ч аллагын дараахан гол сэжигтний ойрын холбоотой дөрвөн этгээдийг барьсан бол бямба гарагт дахин зургаан хүнийг баривчилсан бол өнөөдөр 11 дэх сэжигтнийг саатуулжээ. Баривчлагдсан хүмүүсийн дунд Пэти багшийн ангийн хүүхдийн аав болон исламын шашны номлогч багтсан байна.
Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон уг хэргийг исламын террорист халдлага гэж үзэн хурцаар зэмлэн буруушаажээ. Түүний хэлснээр багш үзэл бодлоо эрх чөлөөтэй илэрхийлэхийг сурагчдад заан сургасныхаа хариуд бусдын гарт амиа алдах ёсгүй юм.
2015 онд Францын Шарли Эбдо сэтгүүл зөнч Мухаммадыг элэглэсэн зураг нийтэлснийхээ төлөө халдлагад өртсөн хэрэг гарч байсан. Тус хэрэг одоог хүртэл бүрэн шийдэгдээгүй шүүх хурал нь үргэлжилж байгаа юм.
Энэ халдлагаас хойш Францын иргэд цуст халдлагын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж чадахаа харуулан амралтын өдрүүдэд жагслаа. Парис хотын төвд 1,5 сая иргэн жагсаалд нэгдсэн байна. Жагсаалд хотын даргаас авахуулаад нэр нөлөө бүхий улс төрчид нэгджээ.
Жагсагчид бүгд коронавирусийн тархалтаас сэргийлэн амны хаалт зүүж эрүүл мэндээ хамгаалсан байна. Мөн минутын хугацаанд дуугаа хурааж Пэти багшийн дурсгалд эмгэнэл илэрхийлжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ene medeeg harahaar l uhej hevtsen laliin pzdanuudiig ter omhii nohoi muhamed allah akbar gechii pzdanuudtai ni hujaatai hiiluuleed ene delhiigees ustgahiisan
Erool haraal bat orshig haha
Yag zob
Olon tsagaach undestend hicheel zaahdaa anhaarahgui baij dee, europchuud basl deerengui humuus shuu klonchlogchdin ur sad gesen dee
Muusain haltaruudiig bugdiig huuguud gargah heregtei shd
Zov hissen bna tolgoigiin shuud tastah heregtei
Zvgr ulsasa hoogooch sdanudig