СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Жаст групп”-ийн Ш.Батхүү, “Алтжин”-гийн Г.Алтан нарт холбогдох хэргийн нотлох баримтыг шинжилж дууслаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

“Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү, “Алтжин групп” компанийн захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбат нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ес дэх өдрөө хэлэлцэж, 17:30 цагт түр завсарлан, ирэх даваа гарагийн 09:00 цагаас үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.

Энэ сарын 5-ны даваа гарагаас эхлэн хэлэлцсэн уг шүүх хурал эхний өдрүүдэд шүүгдэгч нарын мэдүүлэг, прокурорын яллах дүгнэлтийг уншиж сонсгох зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг хийсэн бөгөөд Эх сурвалжуудын мэдээлж буйгаар өмгөөлөгч нар цагаатгах, прокурорууд болон хохирогч Төрийн банкны төлөөлөл зэрэг хүмүүс дээрх шүүгдэгч нарыг яллах нотлох баримтууд шүүх хурлын явцад хэлэлцүүлэх саналаа хэлэхийн тулд бүтэн нэг цаг зарцуулсан байна.

Прокурорын байгууллагаас Ш.Батхүүг тухайн үеийн “Хадгаламж банк” (одоогийн Төрийн банк)-ийг зээлийн батлан даагчаар оролцуулах баримт бичиг хуурамчаар үйлдсэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн эрх бүхий албан тушаалтнууд болох Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Ч.Ганзориг нартай үгсэн тохиролцож, бүлэглэн “Стандарт” банкнаас хуурамч материал бүрдүүлж зээл авч, тус үйлдвэрт хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.12-1-д заасан ,“Жаст групп” компаниас “Хадгаламж” банктай Төлбөрийн баталгаа, Банкны баталгааны гэрээ байгуулсан гэх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 23.2-1, 23.2-2 дахь хэсэгт заасан хуурамч бичиг баримт гаргасан, Эдуард Сүрэнгийн нэхэмжлэлээр Ш.Батхүү нь “Олон овоот гоулд” ХХК-ийн зээлийн төлбөрт “Хадгаламж” банкнаас төлбөр гаргуулж, тус банкийг хохироосон үйлдэлд дээрх хуулийн 21.1-1 дэх хэсгийн нотлох баримт хуурамчаар үйлдсэн, үндэслэлээр эл хуулийн 18.6-2.2 дугаар зүйлд зааснаар буруутган яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлсэн билээ.

Харин Г.Алтангийн хүү Эдуард Сүрэнг ээжтэйгээ болон Ш.Батхүүтэй үгсэн тохиролцож, бүлэглэн “Хадгаламж” банкийг Зээлийн батлан даагчаар оролцуулж зээлийн төлбөрийг төлүүлэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.3-2.2, 17.3-3.3 зүйлд зааснаар залилах гэмт хэргийг зохион байгуулалттайгаар байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэж буруутгаж шүүхээр гэм буруутай, эсэхийг нь хэлэлцүүлж байгаа юм. Шүүгдэгч нарын мэдүүлэгтэй танилцах үед аж.

Нотлох баримт шинжлэн судлах олон өдрийн явцад Э.Сүрэн, Г.Алтан нарыг хуурамч бичиг баримт үйлдэн тухайн үеийн “Хадгаламж”, өнөөгийн “Төрийн банк”-анд хохирол учруулж, залилан мэхэлсэн гэдгийг шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээчид бичиг баримтын шинжилгээ хийж тогтоосныг ч эш татаж байсан юм.

Шүүх бүрэлдэхүүн хэчнээн хугацаагаар зөвлөлдөхийг хэн ч мэдэхгүй. Тиймээс шийтгэх тогтоолоо шүүх бүрэлдэхүүн мягмар гарагт багтаан танилцуулахгүй ч байж болзошгүй юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
4 жилийн өмнө
66.181.161.31

Муусаан балагтай юмнуудад Ц Нямдоржтой нь цуг ял өгч бүх хөрөнгийг нь хураа!!!!!

зочин
4 жилийн өмнө
153.177.215.132

Нямка-н дагавар хатан хэцуу хундээ...

Зочин
4 жилийн өмнө
66.181.186.233

Үнэхээр агуу луйварчид бололтой

Зоч
4 жилийн өмнө
103.57.95.128

Эднийг шоронд хийж хэрэггүйээ. Харин бүх хөрөнгийг нь сэтэрхий тэвнэ ч үлдээхгүйгээр хурааж бүх насаар нь өдрийн ганц хоол идэх, бүх насанд 2 ээлжийн хувцас л ноортол өмсөх ял оноо. Энэ ялыг зөрчвөл 2 чихийг нь аваад шоронд жан идүүл!!!!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.