Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өнөөдрөөс арилжааны банкууд олгож эхэлнэ талаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараас тодрууллаа.
Монгол Улсын Засгийн газар энэ оны наймдугаар сараас эхлэн Монголбанк болон арилжааны банкуудтай ипотекийн зээлийн хүүг зохион байгуулалтаар буулгасан өнөөдрөөс ипотекийн зээлийг 6 хувиар олгож эхлээд байна. /ТАНИЛЦ: Ипотекийн зургаан хувийн зээл олгож эхэлсэн банкууд/
Ипотекийн 8 хувийн зээл авч байгаа хүмүүсийн өрхийн дундаж орлого 1.5 сая төгрөг байх ёстой байсан. Энэ нөхцөлд иргэдийн 90 гаруй хувь нь ипотекийн зээл авах боломжгүй байсан юм. Зээлийн хүүг 8-аас 6 хувь болгон бууруулснаар өрхийн орлого нь 1 сая төгрөгт хүрсэн өрхүүд энэ зээлийг авах нөхцөл бүрдлээ. Өнөөдрийн байдлаар ипотекийн 8 хувийн зээлтэй 100 мянган иргэн бий. Тэдний зээл 4.9 их наядаар хэмжигдэж байгаа. 8 хувийн зээл авсан иргэдийг 6 хувь руу шилжүүлэхэд Засгийн газраас 400 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай.
Өнгөрсөн хоёр сарын хугацаанд банкууд ипотекийн зээл шинээр олгож эхлээгүй байсан бол өнөөдрөөс хүсэлт гаргасан иргэдийн зээлийг шийдвэрлэж эхлээд байна. Эхний ээлжинд иргэдэд 6 хувийн хүүтэй зээл олгож эхлэхээр барилгын салбарын борлуулалт нэмэгдэнэ. Хэр удаан хугацаанд үргэлжлэхийг мэдэхгүй байгаа ч цаашид гаднын хөрөнгө оруулагч нарыг татаж байж ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломжтой.
Цаашлаад иргэдийн хувьд түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлт их байгаа тул түрээсийн байрыг төрийн зорилтод бодлого болгож, ойрын үед танилцуулах болно. 21 аймгийн 13-14 аймагт орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжих боломжтой. Үүний тулд улсаас инженерийн дэд бүтцийг хөгжүүлнэ. Завхан аймгийн Улиастай суманд мөнгө байлаа ч орон сууц барих боломжгүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нэгнийх нь офшорыг оруулахад 400 тэрбум төгрөг хангалттай хүрэлцэнэ биз дээ
banknii undur huutei buyu 1.6%iin zeeltei irged yah bolj bn ydaj 8% ruu sjiljuulne bizdee
1.5 саяын орлоготой өрхүүд нь 8 хувиа аваад дууссан гэж үү? Сданууд нээрэн алж өгөх юм аа
8 хувиа 6 хувь болгоочээ. Өрхийн орлого хүхэхгүй байна гээд 30 жил төлөхөөр ипотект хамрагдсан. 6 хувь болчуул зээл төлөх жилээ багасгамаар байна. 30тай зээл аваад 60тай болтлоо 30 жил төлнө гэхээр арай өрийн дарамттай юу үүнийг бодолцож үзээчээ