СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

12 настай хүү санамсаргүйгээр эртний үлэг гүрвэлийн яс олжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Канадын өсвөр насны палеонтологи сонирхогч хүү аавтайгаа Альбертагийн эртний үлэг гүрвэлийн араг ясаар баялаг газарт алхаж байгаад хад чулуун дундаас ямар нэг зүйл товойж байгааг олж харжээ. Өнгөрсөн долдугаар сард болсон үйл явдлаас хойш мэргэжлийн палеонтологичид малтлага явуулж пүрэв гарагт ажлаа дууссан байна.

Натан Хрушкин нэртэй хүүгийн олсон араг яс нь 70 сая жилийн өмнө амьдарч байсан ховор үлэг гүрвэлийнх болохыг судлаачид тогтоожээ. Түүний санамсаргүй олж харсан зүйл олон арван сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн яс байсан гэдгийг мэдээд маш их гайхсан хэмээн хүү ярьжээ.

Натан зургаан настайгаасаа эхлэн үлэг гүрвэлийн талаар сонирхон судалж, аавтайгаа хамт Канадын тусгай хамгаалалттай Альбертагийн Бэдлэндсээр алхдаг зуршилтай болжээ. Тэд жилийн өмнө үлэг гүрвэлийн араг ясны жижиг хэлтэрхий олж байсан байна.

.

Канадын геологич Жозеф Тайррелл 1800-аад оны үед Альбертод байдаг Бэдлэндсийг эртний үлэг гүрвэлийг араг ясаар баялаг газар болохыг нээж Альбертозаврус хэмээн нэрлэж байжээ. Хожим түүний нэртэй үлэг гүрвэлийн музейг нээсэн байна.

Аав хүү хоёр хавцлын хананаас 30-50 ширхэг үлэг гүрвэлийн араг яс олсон нь бүгд 3-4 настай Хадрозаврын үлдэгдэл байжээ. Эдгээр бяцхан Хадрозаврууд 70 орчим сая жилийн амьдарч байсан гэдгээрээ шинжлэх ухааны үнэтэй олдвор болж байна. Учир нь ийм эртний үлдэгдэл олдох нь тун ховор ажээ.

Эх сурвалж: BBC  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.