Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа: Ардчилсан нам НИТХ-д найман суудал авлаа. Нэлээн эргэлзээтэй зүйлс сонгуулийн үеэр гарлаа. Шүүх хяналтын байгууллага тогтоох байх. Нэрсийн жагсаалтыг нууцалсан. УБЕГ-ынхан эрх баригч намын талд үйлчилсэн байж магадгүй гэж үзэж байна. Учир нь иргэний үнэмлэхээ үзүүлэхгүй, хурууны хээгээ уншуулахад л болно гэх мэт... Маш олон хүмүүс хуруугаа уншуулалгүй регистрээ хэлээд санал өгсөн байх жишээтэй. Ардчилсан намынхан ялагдахаараа янз бүрийн тайлбар хэлдэг гэх байх. Гэхдээ хар машины дүн шууд сервер руу явалгүй өөр газар руу явдаг байхыг үгүйсгэхгүй. Тухайлбал, нийслэл дээр хэсгийн хороодоос ирж байгаа мэдээллийг олон нийтэд харуулсангүй.
-Танай намын хувьд мөнгө тараасан гэх асуудал гарсан шүү дээ?
-Албан ёсны мэдээлэл алга байна. Өөрсдөө маш их хэмжээний мөнгө тараасан. Тэр тараасан мөнгөө бүдгэрүүлэхийн тулд магадгүй зохион байгуулалттай хийсэн ажил байж магадгүй. МАН-ын нэр дэвшигч нар бүгд хандивын дансаа "Төрийн банк" дээр нээлгэсэн байсан. Ухуулагч хийсэн хүн болгон дандаа "Төрийн банк"-аар дамжуулж мөнгө авсан. Одоо бол бэлэн мөнгө бариад мөнгө тараагаад байдаг муйхар хүн байхгүй, мобайлдана шүү дээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ Пүрэвдаваа дүүрэг удирдаж байхдаа ийм гоншигносон хүн байсан нийслэлийн намын хороон дарга бологсон нь маш их алдаа боллоо !!!!!!одоояаралттай огцруул!!!!