Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгийн талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж байна.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:
-Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 45 суудлын 34 буюу 75.5 хувьд ингэхдээ Сүхбаатар дүүргээс бусдад МАН ялалт байгууллаа.
Мөн 21 аймгаас 13 аймгийн 185 суманд МАН-аас нэр дэвшигчид ялалт байгууллаа. Найман аймаг, нэг дүүрэг, 140 гаруй сумдын асуудал бий. Итгэлийг нь олж авахын төлөө ажиллана гэлээ.
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар:
-Аймаг нийслэл,сум дүүргийн ИТХ-ын сонгуульд МАН-д итгэл хүлээлгэсэнд баярлалаа. Ажил хийх, бүтээн байгуулалт хийхэд нэгдсэн зохион байгуулалт чухал. Бид төлөвлөсөн олон ажилдаа ханцуй шамлан орно.
МАН-аас НИТХ-ын 45 суудлаас 34-т нь МАН ялалт байгуулсныг хэлэхэд таатай байна. Мөн дүүргийн 291 суудлаас 200-д нь МАН яллаа.
Улаанбаатар хотынхоо тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө МАН ажиллана.
-УИХ дээр ялсан аймгууд дээрээ ялагдал хүлээлээ. Ямар дүгнэлт хийж байна?
Д.Амарбаясгалан: Энэ удаагийн сонгуульд бие даагчид олноороо оролцсон. Тэр дундаа МАН-д харьяалагдаж байсан нөхөд бие дааж санал хуваасан. Энэ бол тухайн аймгийн нам дотооддоо эв нэгдлээ хангаж чадаагүйтэй холбоотой гэж үзэж байна. Ялагдал хүлээсэн тухайн шатны намын удирдлага хариуцлага хүлээх ёстой.
-Хотын даргад ямар хүнийг сонгох вэ?
Д.Сумъяабазар: Иргэдийнхээ амьдрал, ахуйг ойлгодог, эх орныхоо төлөө ажилладаг хүн болох ёстой. НИТХ-ын анхдугаар чуулганы үеэр зарлах ёстой. Намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадвартай хүн байх ёстой. Мөн багаар ажиллах чадвартай байх ёстой. Ажлын дадлага, туршлагатай байх, өндөр ёс суртахуунтай хүнийг томилно. МАН-ын мөрийн хөтөлбөр цаашид бүх шатандаа хэрэгжих ёстой гэж дэмжсэн ард иргэддээ баярлалаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоо ажиллж байгаа дарга эр хүчэй байна дамба биш шүү!!!!